Төвлөрлийн судалгаа М7: Дотоодын хувьцаат компаниудын гол эздүүд хувьцаагаа хамж байна уу?

2022 он 8 сар 12 өдөр
2464
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2022 оны  7-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 20 компаниас 7 ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч хэсэг хувьцаагаа нэмж цуглуулсан бол 4 ХК-ний хувьд төвлөрсөн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд зарсан байна.
  • 7-р сард I ангиллын хувьцаа дунд шинээр нэмэгдсэн болон хасагдсан хөрөнгө оруулагч байхгүй харин нийт компаниудын хувьд 8 хувьцаа эзэмшигч хасагдсан байна.
  • Бүртгэлтэй нийт компанийн 89% нь төвлөрсөн буюу нийт хувьцаа эзэмшигчдийн ердөө 0.24% болох 1,036 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байна.

   АПУ, Ард даатгал, Ард Кредит ББСБ, Би Ди Сек, Говь, Дархан нэхий болон Түмэн шувуут ХК-уудын хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид 0.01%-иас 0.06%-ийн хооронд хувьцааг татсан үзүүлэлттэй байгаа. Үнэлгээний хувьд 439 төгрөгөөс эхлээд 180 сая хүртэлх төгрөгийг олон нийтээс худалдан авсан байна.

Ард санхүүгийн нэгдэл, Бодь даатгал, Инвескор болон Монос хүнс ХК-уудын хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид 0.01%-иас 0.08%-ийн хооронд хувьцааг зарсан үзүүлэлттэй байна.  Үүнээс гадна Талх Чихэр ХК 408 сая төгрөгийн багцын арилжаа хийгээд байна.

   Энэ оны эхний хагас жилийн хугацааны төвлөрлийн өөрчлөлтийг харьцуулахад Ард Санхүүгийн Нэгдэл ХК, БиДиСек болон МахИмпекс ХК-уудын хувьд компанийнхаа 2.9%-аас 5% хүртэл хувьцааг олон нийтээс татан авсан үзүүлэлттэй байна. Харин Ард даатгал болон АПУ ХК-уудын хувьд хувьд компанийнхаа 2.7%-аас 4.9% хүртэл хувьцааг олон нийтэд зарсан үзүүлэлттэй байна.

   Компанийн голлох эздүүд хувьцаагаа цуглуулна гэдэг нь тухайн компанийн цаашдын өсөлт, хувьцааны үнэлгээний хувьд эерэг дохио өгдөг, нөгөөтээгүүр “Free Float” буюу олон нийтэд чөлөөтэй арилжигддаг хувьцааны тоог бууруулснаар нийлүүлэлт багасаж ханшийн өсөлтөд нөлөөлөх нэг шалтгаан болдог байна. Тэгвэл 7-р сарын байдлаар хувьцаагаа олон нийтээс татан төвлөрүүлсэн 7 ХК-ийн хувьд хувьцааны ханш өссөн үзүүлэлттэй байгаа бол олон нийтэд зарсан 4 ХК-ийн хувьд хувьцааны ханш өссөн болон буурсан үзүүлэлттэй байна.

   I ангиллын хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн тоог задлан харвал өмнөх сараас өөрчлөлт ороогүй байдалтай байгаа билээ. Харин нийт компаниудын 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн тоог харвал өмнөх сараас 8-аар буурсан хэдий ч төвлөрлийн хэмжээ 2 хувиар өсөж 89 хувь болсон үзүүлэлттэй байна.

   Хувьцааны төвлөрөл нь компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. Ийнхүү 2022 оны 7 дугаар сарын 31-ний төвлөрлийн мэдээлэлд үндэслэн тооцвол, бүртгэлтэй 313 компанийн нийт гаргасан хувьцааны 89% нь 1,036-хан хувьцаа эзэмшигчид төвлөрсөн ажээ. Эндээс бид илүү нарийвчилж зөвхөн I ангиллын 20 компанийн хувьд тооцож үзвэл, 80% нь 62 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа юм.

ТАЙЛБАР:

Хувьцааны төвлөрөл: Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг.

 

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Төвлөрөл

Монголын Хөрөнгийн Бирж

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)