Азийн зах зээл: БНХАУ-ын инфляц сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрлээ

2022 он 8 сар 12 өдөр
447
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Хонг Конгын хөрөнгийн захын хувьцаанууд АНУ-ын инфляцын сайн мэдээг дагаж өсөлт үзүүлсэн байна
  • БНХАУ-ын инфляц сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрч өсжээ

     Хонг Конгын зах зээлийн хувьцаанууд гурван долоо хоногийн хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн байна. Энэ нь АНУ-ын өнгөрсөн 7-р сарын инфляцын тайлан мэдээ сайн гарч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд өссөнтэй холбоотой юм. Мөн Холбооны Нөөцийн Сангаас ирэх 9-р сарын хурлаар бодлогын хүүг 0.75%-аар өсгөх магадлал буурч буй нь зах зээлд эергээр нөлөөлөөд байна. 

Пүрэв гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 2.4%-аар өсөж 20,082.43 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 3.7%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 1.6%-аар өссөн байна. 

Alibaba Group Holdings 4.3%-аар өсөж 91.75 HKD; Sunny Optical 9.2%-аар өсөж 121.50 HKD; Li Ning 7.1%-аар өсөж 66.9 HKD-д хүрсэн бол Haidilao 4.5%-аар өсөж 15.72 HKD; Techtronic Industries 10.9%-аар өсөж 96.45 HKD-д хүрч тус тус өсөлт үзүүлжээ.

Долдугаар сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 8.5%-аар өссөн нь сүүлийн 40-н жилийн дээд түвшинд хүрээд байсан инфляц буурч байгааг харуулжээ. Энэ нь Dow Jones-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн таамаглаж байсан 8.7%-аас доогуур үзүүлэлт бөгөөд улмаар хувьцааны ханш өсөж S&P 500 индекс сүүлийн 3-н сарын дээд түвшинд хүрсэн байна.

Wealthi хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагч Peter Esho хэлэхдээ “АНУ-ын инфляц өндөр түвшинд байгаа нь том асуудал хэдий ч аажмаар буурч байгаа нь сайн хэрэг. Энэ нь АНУ-ын ХНС-ийн ачааг хөнгөлж, өндөр хувь хэмжээгээр бодлогын хүүг өсгөх шаардлага багасаж байгааг харууллаа гэжээ.”

БНХАУ-ын Төвбанк инфляц хоёр жилийн дээд түвшинд хүрч өссөний [2.5%] дараа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, үнийн тогтвортой байдлыг хангах болно гэж мэдэгдсэн байна. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

БНХАУ-ын хөрөнгийн захын хувьцаанууд АНУ-ын хөрөнгийн захын өсөлтийг дагаж Пүрэв гарагт өсөлттэй арилжаалагджээ. Сүүлийн 1 долоо хоногийн мэдээллүүдийг харахад зах зээлийн үнэлгээ багатай “growth” хувьцаанууд өсөх магадлалтай харагдаж байна. Мөн том дүр зургаар нь харвал Хонг Конгын зах зээлийн хувьцаануудад унах зай үлдсэн байгаач урт хугацаанд өсөх магадлал түүнээс илүүтэй байна.  

HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Азийн зах зээл

Хувьцаа

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)