Нүүрсний экспорт сэргэж байгаа нь ам.долларын өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжийг бий болгож эхэллээ

2022 он 8 сар 11 өдөр
1694
2

ГОЛ ӨНЦӨГ:

  • 2021 онд Монголын нүүрсний экспорт шал түвшиндээ ирсэн бол 2022 оны хоёрдугаар улирлаас эхлэн мэдэгдэхүйц сэргэлт гарч эхэллээ.
  • Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
  • Үүний үр дүнд нүүрсний салбарын хувьцаа, бондын хөрөнгө оруулалт илүү өгөөжтэй болох суурь нөхцөл бүрдэж болох юм.

2021 онд Монголын нүүрсний экспорт шал түвшиндээ ирсэн бол 2022 оны хоёрдугаар улирлаас эхлэн мэдэгдэхүйц сэргэлт гарч эхэллээ.

   2021 онд Цар тахлын нөхцөл байдал, хөл хориотой холбоотойгоор Монгол Улсын экспорт тасалданги байдалтай байсан. Манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт 2021 онд шал түвшиндээ ирсэн. Харин 2022 оны II улирлаас эхлэн мэдэгдэхүйц сэргэлт гарч эхэллээ. Жишээлбэл манай нүүрсний биет хэмжээ 2021 онд 32 сая.тн-оос 11 сая.тн хүртлээ буурсан бол 2022 онд 14 сая.тн болж өссөн. Энэ оны 7-р сарын байдлаар Гашуунсухайтын нүүрсний экспортын өдрийн дундаж 2020 оны 11 сараас хойших дээд цэгт хүрсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байна.

Түүнчлэн Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

   БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцоод байна. Мөн БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар боллоо. Үүнийг цаг алдалгүй бодитой ажил хэрэг болгож чадвал Тавантолгойгоос БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой болно. Ингэснээр тээврийн зардал буурах, экспортын биет хэмжээ эрс нэмэгдэх, цаашид цар тахал болон гамшигт үзэгдлийн үед нийлүүлэлт тасалдалгүй явагдах зэрэг олон ач холбогдолтой юм. Түүнчлэн Энэ намар Тавантолгой, Зүүнбаян, Гашуунсухайт боомтын төмөр зам ашиглалтад орох хүлээлттэй байна. Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлыг БНХАУ-ын тал дотооддоо хэлэлцэхээ мэдэгдээд байгаа юм.

   Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүллээ. AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай ба Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Цаашид уг технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байсан юм.

   Дээрхээс дүгнэхэд нүүрсний экспорт цаашид ч бас өсөх боломжтой нь харагдаж байна. Тэгвэл Засгийн газрын бодлого, шийдвэр буюу гол экспорт болох нүүрс биет хэмжээгээр нэмэгдсэнээр ам.долларын ханш тогтворжих боломж бүрдэж байна. 

Харин энэ үед хөрөнгө оруулагч та жилийн 7-28 хувийн өгөөжтэй долларын бондыг сонгон оновчтой хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл мөн нэмэлт мэдээлэл авах бол дараах линк дээр дарж бүртгүүлэн мэдээлэл аваарай. 

Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Нүүрсний экспорт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

89****99

2 жилийн өмнө

Данстай үгүйгээ шалгуулмаар байна

0

0

TT****

2 жилийн өмнө

TTL цөм авна шүү. APU-г даваад хэдэн их наядаар үнэлэгдэх болно.

2

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)