Монголын IPO түүхэнд анхдагч зах зээлийн захиалга хэд дахин давж байв?

2022 он 8 сар 11 өдөр
1492
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2017 оноос хойш 13 компани IPO хийж, 132 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол анхдагч зах зээл дээр нийтдээ 60%-аар давсан захиалга авч байжээ.
  • Эдгээр IPO тус бүрд 350-аас 9,643 аж ахуй нэгж, иргэд захиалга өгсөн бол нэг IPO-д дунджаар 2,700 захиалга хийгдсэн байна.
  • Яг одоо (12:00) захиалга авч буй МонБийф IPO-ийн захиалгын тоо 1,776 хүрсэн байгаа ба захиалгын дүн татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн дүнгээс 33% давж 3.86 тэрбум төгрөгт хүрлээ. (Захиалгын хугацаа 8-р сарын 12-нд дуусах ба давсан дүнгээс хувь тэнцүүлж хуваарилах тул нэмж захиалга өгөх боломжтой)

     Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн компаниудын датаг харахад, 13 компани 1.3-аас 31.7 тэрбум төгрөгийн хооронд IPO хийж байсан ба эдгээр нь 0-с 8 дахин давсан анхдагч зах зээлийн захиалга авч байсан түүхтэй. Үүнээс ЛэндМН нь 5 тэрбум төгрөг татахаар төлөвлөсөн боловч 41 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь хамгийн өндөр захиалга авсан жишээ байсан бол Богд банк, Бодь даатгал нь яг төлөвлөсөн дүн буюу 5.3 тэрбум төгрөгөөр захиалга авч байсан нь хамгийн бага захиалгын хувь байжээ. 

   Мэдээж дээрх захиалгын хувиас гадна IPO хийсэн үнийн дүн чухал бөгөөд өнгөрсөн хугацаанд Богд банк, Сэнтрал Экспресс СиВиЭс, Инвескор ББСБ зэрэг компаниуд 18-31 тэрбум төгрөгийн хооронд өндөр дүнгээр амжилттай IPO хийсэн бөгөөд энэ дунд Сэнтрал Экспресс СиВиЭс 24.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөнөөс захиалга нь 60% давсан нь мөн өндөр эрэлттэй байсныг илтгэж байна. 

    2017 оноос хойш хийгдсэн эдгээр 13 IPO-н анхдагч зах зээл дээр иргэд, аж ахуй нэгж нийлээд хамгийн багадаа 350, хамгийн ихдээ 9,643 захиалга өгч байсан байна. Энэ нь нэг IPO дээр дунджаар 2,700 орчим захиалга ирсэн гэсэн үг юм. Дээрх графикт харуулснаар, хамгийн өндөр захиалга авсан CU, ЛэндМН-ийг хасч тооцвол, дунджаар 1,700 орчим захиалга авч байсан үр дүн гарч байна.

МОНБИЙФ IPO: АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН ЯВЦ

     Таван Богд Группийн охин компани болох МонБийф нь IPO хийж, 2022.08.08-аас 12-ны өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга авч байгаа ба өнөөдрийн байдлаар захиалга нь төлөвлөсөн 2.9 тэрбум төгрөгөөс 30% гаруй давсан үзүүлэлттэй явж байна. Захиалгын дүн давсан хэдий ч 8-р сарын 12-ныг дуустал захиалга өгөх боломжтой бөгөөд энэхүү давсан захиалгын дүнг бүх хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилах тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.

 

 Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Анхдагч зах зээлийн захиалга

МонБийф IPO

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)