АНУ-ын зах зээл: АНУ-ын инфляцын тайлан мэдээ гарлаа

2022 он 8 сар 11 өдөр
313
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • АНУ-ын өнгөрсөн 7-р сарын инфляц хүлээгдэж байснаас бага хувь хэмжээгээр буюу жилийн өмнөх мөн үеэс 8.5%-аар өсөлттэй гарсан байна
  • Хэдийгээр тоо мэдээлэл сайн гарсан ч инфляцын дарамт хэвээр үргэлжилж байгааг шинжээчид онцоллоо 

АНУ-ын өнгөрсөн 7-р сарын инфляцын тайлан мэдээ гарсан байна. Уг тайлан мэдээнд дурдсанаар инфляц жилийн өмнөх мөн үеэс 8.5%-аар өссөн бол хоол хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийг оруулалгүй тооцдог жилийн суурь инфляцын түвшин 5.9%-аар өсжээ. Dow Jones-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн таамаглалаар инфляц жилийн өмнөх мөн үеэс 8.7%-аар, жилийн суурь инфляц 6.1%-аар өсөх хүлээлттэй байсан юм. 

Инфляц хүлээлтээс бага гарснаар АНУ-ын хөрөнгийн захын индексүүд өндөр өсөлт үзүүллээ. Dow индекс 1.63%-аар, S&P 500 индекс 2.13%-аар, Nasdaq 2.89%-аар тус тус өссөн байна. 

Инфляц буурахад эрчим хүчний салбарын бараа бүтээгдэхүүний үнэ 4.6%-аар бензиний үнэ 7.7%-аар буурсан нь эергээр нөлөөлсөн бол хүнсний салбарын бараа бүтээгдэхүүний үнэ 1.1%-аар, орон сууцны үнэ 0.5%-аар өссөн байна. Хэдийгээр эрчим хүчний салбарын бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард буурсан ч жилийн өмнөх үетэй харьцуулахад 15.2%-ийн өсөлттэй байгаа юм. 

Jefferies-ийн ахлах эдийн засагч Aneta Markowska “Инфляц буурч зөв чиглэлээ оллоо. Энэ бол удаан хугацаанд бидний хүлээж байсан сайн тайлан юм. Мөн ажилчдын бодит цалин өнгөрсөн сард 0.5%-ын бодит өсөлт үзүүлснийг онцлох нь зүйн хэрэг гэжээ.” 

Хүлээгдэж байснаас бага тоо гарсан ч инфляцын дарамт хүчтэй хэвээр байна. Хүнсний салбарын индексийн өсөлт сүүлийн 12 сарын хугацаанд 10.9%-д хүрч 1979 оны 5-р сараас хойших хамгийн өндөр түвшинд ирээд байна. Тухайлбал бяслагийн үнэ жилийн өмнөх мөн үеэс 26.4%-аар, өндөгний үнэ 38%-аар, кофе 20%-аар тус тус өсжээ. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

АНУ-ын өнгөрсөн 7-р сарын инфляцын тайлан мэдээ хүлээгдэж байснаас бага хувь хэмжээгээр өсөж хөрөнгийн захын хувьцаанууд өндөр өсөлт үзүүлээд байна. Мөн ирэх 9-р сард болох АНУ-ын ХНС-ын хурлаар бодлогын хүүг 0.5%-аар нэмэгдүүлэх магадлал 0.75%-аар нэмэгдүүлэх магадлалаас илүү өндөр  болж байна. Мөн зах зээлийн нөхцөл байдлыг харахад богино болон дунд хугацаанд өсөх магадлал илүү зонхилж байна. Эндээс бид бага болон дунд зах зээлийн үнэлгээтэй технологийн компаниудын хувьцааг авбал ашиг хүртэх магадлалтай харагдаж байна. Тухайлбал Ishares Russell 2000 ETF зэрэг ETF-үүд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд ороод байна. 

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)