АНУ-ын зах зээл: Долдугаар сарын инфляц буурч зах зээл өсөх үү

2022 он 8 сар 10 өдөр
665
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Өнгөрсөн 7-р сарын инфляцыг шинжээчид жилийн өмнөх мөн үеэс 8.7%-аар өснө гэж таамаглажээ
  • Aneta Markowska болон Mark Zandi нар инфляц буурах суурь шалтгаанууд байгааг онцоллоо

Бензиний үнэ буурч, нийлүүлэлтийн гинжин хэлхээн асуудал намжсаны дараа инфляц буурах магадлалтай гэдгийг шинжээчид онцлоод байна. Инфляцын тайлан мэдээ лхагва гарагт манай цагаар оройны 20.30 цагт гарахаар хүлээгдэж байна. 

Dow Jones-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид өнгөрсөн 7-р сарийн инфляц жилийн өмнөх мөн үеэс 8.7%-аар өснө гэж таамаглаж байна. Энэ нь өнгөрсөн 6-р сарын инфляцын 9.1%-ийн өсөлт буюу сүүлийн дөчин жилийн хамгийн өндөр инфляцын төвшнөөс буурсан тоон үзүүлэлт болох юм. 

Jefferies хөрөнгө оруулалтын банкны эдийн засагч Aneta Markowska хэлэхдээ “Танд яг одоо инфляцын дөрвөн хүчин зүйл байна. Тэдгээрийн дундаас бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч байна, нийлүүлэлтийн сүлжээний асуудал засрах дүр зурагтай байгаа бол үйлчилгээний салбарын инфляцад хамаарах орон сууц хөдөлмөрийн зах зээл харин хэвээрээ байгаа юм. Энэхүү үйлчилгээний салбарын инфляц нь орон сууц болон ажиллах хүчний хомсдолоос болж буй бөгөөд өнгөрсөн 7-р сард АНУ-ын ажилчдын цалин жилийн өмнөх мөн үеэс 5.2%-аар өсөөд байна. Үүн дээр Холбооны Нөөцийн Сан тодорхой үүрэгтэй оролцож эрэлтийг хязгаарлахаас нааш зогсохгүй гэжээ.”

Moody's Analytics-ийн ахлах эдийн засагч Mark Zandi “Хүн бүр инфляц буурна гэсэн боломжийн сайн мэдээг хүлээж байгаа. Хэрэв бодит байдал дээр хүлээгдэж байсан шиг сайн үр дүн гарахгүй бол энэ нь зах зээлд ер бусын муу мэдээ болж хувирах болно. Харин миний хувьд инфляцыг 8.7% гарах болов уу гэж хүлээж байна гэжээ.” 

Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Сангаас энэ долоо хоногт хийсэн судалгаанд дурдсанаар ирэх онд инфляц 6.2%-д хүрэх бол дараагийн гурван жилд 3.2% хүрнэ гэж таамаглажээ. Энэ нь өмнөх 6-р сард тус байгууллагаас хийсэн судалгааны 6.8% болон 3.6%-ийн үр дүнгээс ихээхэн буурсан үзүүлэлт болж байгаа юм.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

АНУ-ын өнгөрсөн 7-р сарын ажлын байрны тайлан мэдээ хүлээлтээс өндөр гарч хөдөлмөрийн зах зээл хангалттай хүчтэй байгааг харуулсан байна. Мөн энэ долоо хоногийн лхагва гарагт инфляцын тайлан мэдээ гарах бөгөөд хүлээлт 8.7%-тай байна. Хэрэв инфляц хүлээлтээс өндөр гарвал ирэх 9-р сарын хурлаар бодлогын хүүг 0.75%-аар нэмэх магадлал илүү өндөр болох юм. Энэ нь том дүр зургаараа эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж улмаар хөрөнгийн зах зээлийг унагах магадлалтай юм. Нөгөө талаар инфляц хүлээлтээс бага гарвал хөрөнгийн зах зээл өсөх боломжтой юм. 

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Азийн зах зээл

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)