Мон Бийф компани шинэ хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй хамтран ажиллана

2022 он 8 сар 9 өдөр
2043
2

    “Таван Богд Групп”-ийн охин компаниудын нэг болох “Мон Бийф” нь хөдөө аж ахуйн салбартаа шинэ, шинэлэг технологи нэвтрүүлж эрүүл ахуйн шаардлага хангасан гарал үүсэл тодорхой, чанартай, баталгаатай үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажилладаг билээ. Тэгвэл өнөөдрөөс Монбийф нь нээлттэй хувьцаат компани болж цаашид компанийн сайн засаглалыг нэвтрүүлж, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүгээр бид шинэ хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Тодруулбал, компанийн 5 хувиас илүү хэмжээний хувьцааг шинээр эзэмших хөрөнгө оруулагчидтай бид ТУЗ хүртэлх түвшинд нээлттэй хамтран ажиллана. Иймд компанийн урт хугацааны өсөлтөд өөрийн үнэ цэнийг оруулах хүсэл, эрмэлзэл, ур чадвартай хөрөнгө оруулагч тантай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Мөн компанийн тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болсны дараа ТУЗ-ийг шинэчлэх бөгөөд хуулийн дагуу 1/3-ээс багагүй нь хараат бус гишүүн байх ёстой. Уг хуулийн хүрээнд бид ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахын зэрэгцээ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад ямагт анхааран ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.

 

МОН БИЙФ – ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2022.08.09

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

IPO

Мон Бийф

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

99****55

2 жилийн өмнө

Дансаа хль эрт нээлгэсэн

0

0

99****55

2 жилийн өмнө

Дансаа сайн мэдэхгүй байнаа. Туслаач

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)