Шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: Хүүхдүүддээ зориулж Мон Бийф хувьцаа авна. Ямар ч эцэг, эх хүүхдэдээ хамгийн сайхныг л хүсдэг

2022 он 8 сар 8 өдөр
2034
0

ХҮНСНИЙ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ ГАЙХАМШИГ

2007 оны 9-р сард их сургуульд элсэн оров. Ээж маань 50,000 төгрөг өгөөд хувьцаа ав гэлээ. Би Ди Сек ҮЦК дээр очиж данс нээлгээд юу авахаа харлаа. АПУ тухайн үед 13,000 төгрөг болчихсон. 50,000 төгрөгөөр 4 ширхэг ч авч хүрэхгүй байлаа. Тэгтэл нөгөө АПУ маань түүнээс хойш 100 дахин өсөв. Ингэж л домогт хөрөнгө оруулагчдын хэлээд байдаг “хувьцаанд урт хугацаагаар хөрөнгө оруул” гэдэг үгний утгыг тайлав. Харамсалтай нь би авсан хувьцаагаа хэдхэн хувь өсөхөөр нь зарчихсан нь тоогүй. 

АПУ-гаас гадна Талх Чихэр, Сүү, Түмэн Шувуут гэх зэрэг хүнсний компаниудын хувьцааны ханш сүүлийн 3-15 жилийн хугацаанд жил бүр дунджаар 25-43 хувиар өссөн байх юм. Монголчууд бид хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Ганц энэ ардын үг хүнсний салбарын хувьцаа ашигтай шүү гэдгийг базаад хэлчих жишээтэй. 

ТОП3 ГРУППИЙН НЭГ БОЛОХ ТАВАН БОГДЫН АНХНЫ IPO

Монголд анх удаа ТОП3 группийн нэг болох “Таван Богд Групп” өөрийн охин компани “Мон Бийф-ээ сайн дураараа Монголынхоо иргэдэд хувьцааг нь эзэмшүүлж, олон нийттэйгээ ашгаа хувааж, эрсдэлийг үүрч, хамтдаа урагшлах замыг сонгож байна. Үүгээрээ “Таван Богд Групп” нээлттэй групп болох бодлогынхоо анхны бодит алхмыг хийж байгаа юм. Үүний үр дүнд иргэн бүр томоохон бизнес, компанийн эзэд болж баялгийн хуваарилалтад хамрагдана. Баялгийн хуваарилалт тэгш хийгдсэнээр нийгэмд чинээлэг дундаж анги бий болох ба энэ нь улс орны хөгжлийн түлхүүр болдог билээ.

”Таван Богд Групп” нь өдгөө нийт 23 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компанитай. Бидний сайн мэдэх:

  • ХААН банкны 40 хувь,
  • Говь ХК-ийн 52 хувь,
  • Улаанбаатар Гурил 100 хувь,
  • Улаанбаатар Принт 100 хувь эзэмшдэг
  • Цаашлаад Toyota, KFC, Pizza Hut гэх зэрэг компаниудыг эзэмшдэг билээ.

МОН БИЙФ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА

  Компани нь Монгол улс даяар өөрсдийн сонгосон газраасаа үхрийн махаа авч фермерт нийлүүлдэг. Энэ утгаараа сонголт өргөн байдаг тул хамгийн эрүүл, чанартай үхрийг анхнаасаа сонгон авдаг. Үүний дараа фермерт ирмэгц үзлэг хийж вакцинжуулсан эсэхийг тодорхойлон тусгаарлалтын хоногийг эхлүүлнэ. Хэрвээ вакцин хийгдээгүй бол өөрсдийн малын эмч нь вакцин хийж эрүүлжүүлнэ. Мөн цагаан хорхойн туулгалт, шимэгчийн эсрэг ивомик, гаднын шимэгч арилгах угаалга хийдэг байна.

Мөн фермерт байх 100 хоногийн хугацаанд тогтмол үзлэг хийж, мах бэлтгэлийн өмнөхөн талд дахин үзлэг хийнэ. Бэлтгэсэн үхрийн мах болгоноосоо дээж авч лабораторийн орчинд шинжилж хэрэглэгчид хүргэх эсэхээ шийднэ.

Ийнхүү огт бэлчээрт гаргахгүйгээр эрүүлжүүлэх арга хэмжээг шат дараатай авахын зэрэгцээ үхрийн махыг зөөлөн, шүүслэг, амтлаг болгох тэжээлийг өдөрт хоёр удаа өгдөг. Үүнд дараах тэжээлүүд ордог ба шаардлагатай тохиолдолд орцуудын хувь хэмжээг уян хатан өөрчилдөг байна.

ХУВЬЦААНЫ ХАНШ УРТ ХУГАЦААНДАА ЯАХ БОЛ?

Мон Бийф компанийн хувьд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Үүний хэрээр зах зээлд эзлэх хувь бага, өсөх потенциал өндөр. Үүний хэрээр ирээдүйд амлалтаа хүрч ажиллаж чадвал ханшийн өсөлт бий болох юм. 

Учир нь Монголчууд бид жилдээ 2 их наяд төгрөгийн үхрийн мах идэж байна. Энэ нь 10-аас дээш насны хүн бүр сардаа 3.5 кг мах, өдөрт 100 гаруй грамм үхрийн мах иддэг гэсэн үг юм. Тэгвэл үүний дөнгөж 4 хувь хүрэхгүй нь үйлдвэрийн аргаар боловсруулсан мах бөгөөд 96 хувь нь гар аргаар бэлтгэсэн мах юм. 

 Компани нь уг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны 10 хувийг эзэлж 10 тэрбумын борлуулалтыг 2022 онд хийхээр төлөвлөсөн. Харин 2026 онд 20 тэрбум борлуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны зах зээл 200 тэрбумд хүрэх тооцоолол байгаа юм. 

Том дүр зургаар нь харвал 2 их наяд төгрөгийн зах зээлийн 1 хувийг эзлэхээр төлөвлөсөн. Энгийнээр хэлбэл 100 хүн тутмын 1 нь Мон Бийф компанийн махыг хэрэглэхэд хувьцааны үнэ 45 төгрөгөө барих юм. Тэгвэл 100 хүний тутмын 2-т нь, 5-д нь, 10-д махаа худалдаж зараад эхэлбэл ханш яах бол?

Тэгэхээр 100 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийн төлөө, урт удаан эрүүл наслахын төлөө, илүү амттай, шүүслэг зөөлөн мах идэж биедээ тэжээл авахын төлөө, цаг заваа хэмнэн савласан бэлэн бүтээгдэхүүн худалдан авахын төлөө зах зээлийн дундаж үнээс илүү үнэ төлөх болов уу? Тийм бол хувьцааны ханш маань өнөөгийн түвшингээ бариад эхэлнэ. Цаашаагаа өсөх үндэслэл бүрдэнэ.

За тэгээд хамгийн энгийнээр бодоход уг компанийн хувьцаа таныг инфляцаас хамгаалах хөрөнгө оруулалт болох юм. Учир нь Монголын инфляцын гол хэсэг хүнсний бүтээгдэхүүн, түүн дотор мах жин дардаг. Тэгвэл махны үнэ өсөхийн хэрээр нэрлэсэн дүнгээр компанийн орлого өснө. Цэвэр ашгаа барих бодлого баримтална. Ашигийн маржингаа бариад ажиллахыг хичээнэ.  Үүний хэрээр таны мөнгө инфляцаас хамгаалагдана.

ЯМАР ЭРСДЭЛ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?

Энэ бол байгуулагдаад удаагүй шинэхэн компани. Зах зээлдээ байр сууриа эзэлж амжаагүй. Эрсдэл өндөртэй гэж хүмүүс хэлэх байх...Үнэн. Гэхдээ хэн энэ компанийн ард байгааг харах нь чухал. Нэг хүн биш. Хэсэг хүмүүс биш. “Таван Богд Групп” байгаа юм аа. Үүсэж болох эрсдэлийг удирдан хаах санхүүгийн чадамж, хүний нөөц, борлуулалтын суваг, шинэлэг технологи, бүтээмжтэй менежмент “Таван Богд Групп”-т бэлэн байна. За тэгээд эрсдэлгүй бизнес гэж үгүй. Харин эрсдэлийг удирдахад бэлэн байх л чухал. Өмнө нь IPO хийж байсан компаниудад тулгарч байсан хамгийн том эрсдэл бол төлөвлөсөндөө хүрсэн гүйцэтгэлийг гаргаж чадахгүй байсан явдал юм. Үнэт цаасны танилцуулгад ийм орлого олно, ашиг олно гэж тооцоолж оруулсан боловч бодит байдалд уг тоондоо хүрэхгүй байсан удаа цөөнгүй. Мэдээж тэр болгонд хувьцааны ханш унана. 

Тэгвэл Мон Бийф-ийн хувьд хувьцааны ханш огцом унавал Таван Богд Групп 450 сая төгрөг хүртэлх дүнгээр зах зээлээс худалдан авах үүрэгтэй оролцож байгаа. Мөн үндсэн андеррайтер болох Апекс Капитал ханшийг тогтворжуулахад үүрэгтэй оролцож буй. Энэ бол албан ёсны үүрэг. Ханшийн огцом уналтын үед уг механизм ажиллаж эхэлнэ.

НЭГДСЭН ДҮГНЭЛТ

Сүүлийн 15 жилд 20 гаруй IPO-д мөнгөө хийж онож, алдаж явсан хувь хүний хувьд өөрийн хүүхдүүддээ зориулж Мон Бийф хувьцааг худалдан авна. Эцэг эхчүүдийн хамгийн том толгойн өвчин бол хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх. Энэ нь яван явсаар санхүүгийн ачаалал болдог. Тэгвэл уг асуудлыг эртнээс ухаалаг замаар өөрт ачаалалгүй шийдэх боломжийг уг хувьцаанд хөрөнгө оруулах гэдгээр харж байна. Ямар ч эцэг, эх хүүхдэдээ хамгийн сайн сайхыг хүсдэгийг та бид мэдэх билээ.

МЭДЭГДЭЛ: Судлаач Г.Мөнх-Эрдэнэ нь “Таван Богд Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Мон Бийф” болон “Таван Богд Групп”-тэй холбоотой этгээд гэдгийг цохон тэмдэглэж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

НИЙТЛЭГ АСУУЛТУУД

1.БИ БҮХ МӨНГӨНДӨӨ АВЧ ЧАДАХ УУ?

2.9 тэрбум төгрөг бол хөрөнгийн зах зээлд IPO хийж буй компанийн хувьд их мөнгө биш. Тэр ч утгаараа үүнээс илүү эрэлт ирэх магадлал маш өндөр. Иймээс та аль болох их мөнгө дансандаа байршуулж захиалгаа өгөх хэрэгтэй. Учир нь эрэлт их байвал хувь тэнцүүлэх юм. Тодруулбал, 10 тэрбум төгрөгийн захиалга ирвэл та байршуулсан мөнгөнийхөө 29 хувьд нь хувьцаа авна. Үлдсэн мөнгөө буцаан авах юм. Харин хоёрдогч зах зээлээс худалдан авахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

 

2. БИ МӨНГӨӨ ХЭЗЭЭ БАЙРШУУЛСАН БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Юуны өмнө та хувьцаа авахыг хүсвэл үнэт цаасны данстай байх ёстой. Хувьцааны захиалга 08-р сарын 8-ны 10:00 цагаас 8-р сарын 12-ны 17:00-ийн хооронд явагдана. Гэхдээ үнэт цаасны данс нээхэд ажлын хоёр хоног болдог тул та 10-ны өдрөөс өмнө дансаа нээж мөнгөө байршуулсан нь хамгийн найдвартай. Мөн захиалгаа өдөр бүрийн 10:00-17:00 цагийн хооронд онлайн системдээ оруулаарай.

 

3.ҮНЭТ ЦААСНЫ ДАНСАА ХЭРХЭН НЭЭХ ВЭ?

Манай компанийн арилжааны апп-ыг татан авч суулгаад дансаа үнэгүй нээлгэн захиалгаа өгөх боломжтой. Энэ бүгдийг онлайнаар хийнэ. Манай арилжааны шимтгэл 1 хувь байгаа.

АПП нэр: ТBC Compass

АПП татах линк: 

IOS: https://apps.apple.com/mn/app/tbc-compass/id1615797784

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.tbogd

 

3. ДАНСАА ХЭРХЭН ЦЭНЭГЛЭЖ, IPO ЗАХИАЛГАА ӨГӨХ ВЭ?

АПП-аар дансаа цэнэглэх бол: 

АПП-аар IPO захиалга өгөх бол:

Вэбээр дансаа цэнэглэж, IPO захиалга өгөх бол: 

Түлхүүр үгс:

Мон Бийф

Хувьцаа

IPO

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)