МХБ дэх шилдэг ББСБ аль нь вэ?

2022 он 8 сар 8 өдөр
717
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Инвескор ББСБ нь 2022 эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэл болон хувьцааны ханшийн жилийн дундаж өсөлт (35%), хөрвөх чадвараар ялгарчээ.
  • Ард Кредит ББСБ нь өдрийн дундаж арилжаагаар 2-т эрэмбэлэгдэж байгаа хэдий ч үнэлгээний хувьд хэт өндөр үнэлэгдсэн мөн ашигт ажиллагаа харьцангуй бага байна.
  • ЛэндМН ББСБ нь бусад ББСБ-тэй харьцуулахад хөрвөх чадвар муу, ашигт ажиллагаа өнгөрсөн жилээс буурсан хэдий ч үнэлгээний хувьд хямд, өгөөж өндөртэй харагдаж байна.  

МХБ-д бүртгэлтэй I ангиллын ББСБ болох Ард Кредит, Инвескор болон ЛэндМН компаниудыг салбарын голлох үзүүлэлтүүд, ханшийн өөрчлөлт, хөрвөх чадвар болон үнэлгээ зэрэг үзүүлэлтээр харьцуулан судалсан болно.

ХУВЬЦААНЫ ХӨРВӨХ ЧАДВАР

   ББСБ-уудын IPO хийснээс хойш хувьцааны ханшийн хөдөлгөөнийг ажиглахад Инвескор ББСБ-ын өсөлт 156% (жилийн дундаж өсөлт 35%) байгаа нь бусад компаниудтай харьцуулахад өндөр өсөлт юм. 3 ББСБ-ын хувьцааны хөрвөх чадварыг өдрийн дундаж арилжааны дүнгээр харвал мөн Инвескор ББСБ нь хувьцааны хөрвөх чадвараар бусад салбарын хувьцаануудаас өндөр байна. 

   Өмнөх жилүүдийн өдрийн дундаж арилжааг ажиглахад ББСБ-ын салбарын хувьцааны арилжаа 2020 онд буурсан байдалтай байсан бол 2021 онд эргээд сэргэсэн байна. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар Инвескор ББСБ-ын хувьд 2020 оноос өнөөдрийг хүртэл арилжааны идэвх 2.8 дахин өссөн ба 2022 оны 7 сарын байдлаар 2019 онд IPO хийсэн үеийн өдрийн дундаж арилжаад буюу 10.6 сая төгрөгт хүрээд байна. Сараар харвал арилжааны идэвх 4 сараас хойш сул байсан бол 7-р сард эргэн сэргэсэн байна. Харин Ард Кредит ББСБ-ын хувьцааны хөрвөх чадвар IPO хийснээс хойш идэвхтэй байсан хэдий ч 2022 оны эхний хагас жилийн байдлаар 6.6 сая төгрөгт хүрч 2021 оноос 12 дахин буурсан үзүүлэлттэй байна. Харин ЛэндМН ББСБ IPO хийсэн жилдээ идэвхтэй арилжаалагдсан байгааг харж болох юм. Гэсэн хэдий ч бид жилийн эцсийн үр дүнг харах шаардлагатай билээ.

ХУВЬЦААНЫ ҮНЭЛГЭЭ

   Үнэ дансны үнийн харьцаа (P/B) болон үнэ ашгийн харьцаа (P/E) бага байх тусмаа сайн үзүүлэлт болдог хэдий ч үнэ дансны үнийн харьцааны хувьд компанийн үйл ажиллагаа явуулдаг салбараас хамааран өөр байдаг билээ. Түүнчлэн үнэ дансны үнийн харьцаа хэт өндөр байх нь компанийн хувьцааны ханш хэт хөөрөгдөлтэй байгааг илтгэж болох бол нөгөө талдаа P/B харьцааны өндөр түвшинд P/E харьцааны бага байвал бага хэмжээний өөрийн хөрөнгөөр ашигтай үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж болох юм. 

   Эдгээр үзүүлэлтүүдээр одоогийн байдлаар Ард Кредит ББСБ-ын хувьцааны ханш бодит үнээс хазайж, хямд үнэлгээтэй биш болж, эздийн өмчийн өгөөж буурсан байгаа харагдаж байна. Инвескор ББСБ-ын хувьд эздийн өмчийн өгөөж дунджаас дээгүүр байгаа ба дансны үнийн харьцаа дунджаас өндөр түвшинд, үнэлгээний харьцаа дунджаас бага байгаа нь бага хэмжээний өөрийн хөрөнгөөр ашигтай үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж болох юм. Харин ЛэндМН ББСБ-ын эздийн өмчийн өгөөж дунджаас дээгүүр байгаа ба үнэ нь бодит үнэлгээтэй ойролцоо гарчээ. Гэсэн хэдий ч энэ жилийн ББСБ-уудын гүйцэтгэл хэр байхаас цаашид үнэхээр хямд үнэлэгдсэн эсэх мөн зөвхөн тухайн жилийн ашгийн өсөлттэй холбоотой үнэлгээний харьцаа бага гарсан эсэхийг таамаглах боломжтой юм. 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

   2022 оны эхний хагас жилийн санхүүгийн байдлын тайлан болон орлогын тайланг харахад бүх үзүүлэлтээр буюу нийт актив, өөрийн хөрөнгө, хүүгийн орлого, цэвэр ашиг болон өөрийн хөрөнгийн өгөөжөөр Инвескор ББСБ тэргүүлж байна. Харин Ард Кредит ББСБ-ын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 3 хувиар өссөн байгаа бол өөрийн хөрөнгө 34 хувиар, цэвэр ашиг 7 дахин буурсан буюу ашигт ажиллагаагаар хамгийн бага байна. ЛэндМН ББСБ-ын хувьд нийт орлого болон цэвэр хүүгийн орлогоор хамгийн бага байна. Гэсэн хэдий ч ЛэндМН-ийн эздийн өмчийн өгөөж өндөр түвшинд байна. Үүнд өөрийн хөрөнгийн хэмжээ бусадтайгаа харьцуулахад бага байгаа нь нөлөөлж байна.

ДҮГНЭЛТ

   ББСБ-ын голлох үзүүлэлт болох ашигт ажиллагаа, хөрвөх чадвар болон үнэлгээг харахад Инвескор ББСБ тэргүүлсэн үзүүлэлттэй гарсан бол ЛэндМН ББСБ-ын хувьд ашигт ажиллагаа буурсан ч өөрийн хөрөнгийн өгөөж(сүүлийн 12 сараар тооцсон) өндөр байна. Үүнд өөрийн хөрөнгө бусадтайгаа харьцуулахад бага байгаа нь нөлөөлж байна. Харин Ард Кредит ББСБ-ын эздийн өмчийн өгөөж буурч, хувьцааны ханш нь хазайж хямд биш болж байгааг илтгэсэн билээ. Гэсэн хэдий ч 2022 оны эцэст компанийн ашигт ажиллагааг ажиглах шаардлагатай хэмээн үзэж байна.

 Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

ББСБ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)