Update 3: “TBC Dividend Багц”-ийн ногдол ашиг хадгаламжаас 3 дахин өндөр байна

2022 он 8 сар 5 өдөр
1339
2

   Таван Богд Капитал ҮЦК-ын зүгээс хөрөнгө оруулагч, харилцагчдадаа “TBC Dividend Багц” буюу ногдол ашигт суурилсан хөрөнгө оруулалтын багцыг танилцуулаад зургаан сарын хугацааг үджээ. Энэ хугацаанд хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 11.4%-аар өсөж төгрөгийн ханш суларсаар байна. 

Манай компанийн хувьд нэг жилийн ам.долларын хадгаламжаас 2-3 дахин өндөр өгөөжтэй “TBC Dividend Багцыг” харилцагчдадаа зөвлөж байгаа юм. “TBC Dividend Багц”-ийн бүрэлдэхүүнд багтсан “Компани 1”-ийн 2021 оноор дуусгавар болсон санхүүгийн жилийн ногдол ашиг 7-р сарын 27-нд бууж манай харилцагчдын дансанд байршлаа. Уг ногдол ашгийн өгөөжийн хувь хэмжээ ойролцоогоор 6.7%-тай байна. [БНХАУ-ын ногдол ашгийн албан татвар хассан].

Дээр дурдсан 6.7% бол Монгол Улсын арилжааны банкнуудын 1 жилийн хугацаатай ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс [2%] ойролцоогоор 3 дахин их дүн болж буй юм. 

“TBC Dividend Багц”-ийн цэвэр өгөөж сүүлийн зургаан сарын хугацаанд 12.6%-д [төгрөгөөр] хүрээд байна. Энэ нь та нэг сард ойролцоогоор 2.1%-ийн өгөөж хүртэх боломжтой байсныг харуулж байна.  

TBC DIVIDEND БАГЦ VS S&P 500 БОЛОН HANG INDEX  

Энэ онд дэлхийн хөрөнгийн зах зээл нийтээрээ унаж байгаан дээр АНУ-ын S&P 500 индекс 1970-н оноос хойших эхний хагас жилийн хамгийн өндөр уналттай хийсэн бол БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байна. Энэхүү уналттай тодорхой бус зах зээл дээр бидний санал болгож буй “TBC Dividend Багц” таны хөрөнгийг хамгаалах үр ашигтай сонголт болох өндөр магадлалтай юм. 

“TBC Dividend Багц”-ийн ханшийг АНУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг индекс S&P 500 болон Хонг Конгын хөрөнгийн биржийн жишиг үзүүлэлт болох Hang Seng индекстэй харьцуулахад илүү бага хувь хэмжээгээр унасныг доорх графикаас харна уу. 

   Бидний сонгон судалсан  гурван компани нь “Red Chips” буюу БНХАУ-ын төрийн эзэмшлийн оролцоотой хэрэглэгчийн томоохон суурь, баазтай зах зээлийнхээ томоохон тоглогчид юм. Сүүлийн зургаан сарын хугацаанд бидний харилцагчдадаа санал болгосон 3 компанийн хувьцааны ханшийн өсөлт харгалзан -12.63%, -5.82%, +0.2% байгаа бөгөөд дундаж алдагдал нь 6.16%-тай байна. Эдгээр хувьцааг сонгон судлах болсон өөр нэг суурь хүчин зүйл нь Хятадын төрийн зохицуулалт тодорхой салбаруудад чангар ч буйтай холбоотой юм. Жишээ нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж буй технологийн салбарын бодлогын зохицуулалтаар 1 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээг Хятадын технологийн компаниуд алдаад байна. Тэгвэл бидний санал болгож буй “Red Chips” хувьцаанууд эсрэгээрээ төрийн дэмжлэг авах, зохицуулалтын хатуу бодлогоос холуур байдгаараа илүү давуу талтай юм. 

Red Chips хувьцаа гэж юу вэ: 

  • БНХАУ-ын төрийн эзэмшлийн оролцоо тухайн компанийн  30-аас доошгүй хувийг эзэлдэг
  • Борлуулалтын орлогын 55% эсвэл нийт хөрөнгийн 55% нь Хятадын бүс нутагт байх
  • Компани Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй байх 

“КОМПАНИ 1” ТОГТВОРТОЙ НОГДОЛ АШИГ ТАРААДАГ

Бидний санал болгож буй “TBC Dividend Багц”-ийн бүрэлдэхүүн “Компани 1”-ийн хувьд сүүлийн 16-н жил тасралтгүй ногдол ашиг тараасан ба сүүлийн 5-н жилийн турш ногдол ашгийн хувь хэмжээ тасралтгүй өссөнийг доорх графикаас харна уу. Уг компани 2022 оны хувьд өрсөлдөгч компаниудын дундаж ногдол ашгаас давсан өгөөжтэй байна. 

Мөн тус компанийн үйл ажиллагаа явуулдаг улс оронд цар тахал болон санхүүгийн томоохон эрсдэл тулгарсан жилүүдэд ногдол ашгаа таслаагүйн дээр борлуулалтын орлого, цэвэр ашиг тогтвортой өссөнөөрөө илүү үр ашигтай сонголт болох талтай юм. Техник анализ талаас харвал тус хувьцаа олон жилийн өсөлтийн хандлагын доод ханш дээр ирээд байгаа ба үүнээс цааш бид энэхүү хувьцааг өсөх боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулагч та бүхэн тус хувьцааны талаар мэдээлэл авч хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. 

Таван Богд Капитал ҮЦК-ийн зүгээс өндөр дүнгээр тогтмол ногдол ашиг тараадаг компаниудын талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, мэдээллээ сар бүр шинэчлэн харилцагч, хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг билээ. Та манай компанийн зүгээс санал болгож буй “TBC Dividend Багц”-д хөрөнгө оруулалт хийж, өндөр өгөөж хүртэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Таван Богд Капитал

TBC Dividend Багц

"Компани 1"

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

99****15

7 өдрийн өмнө

Сайн байна уу Данс нээлгэж хувьцааны арилжаанд оролцох хүсэлтэй бна. Яаж холбогдох вэ

0

0

95****13

6 өдрийн өмнө

Данс нээлгэж хувьцааны арилжаанд оролцох хүсэлтэй байна.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)