"Хас Банк ХХК"-ийн I улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 34% өслөө

2023 он 5 сар 2 өдөр
944
1

ГОЛ ӨНЦӨГ:

  • "Хас Банк ХХК"-ийн 2023 оны I улирлын цэвэр ашиг ₮31.3 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 34%-аар өслөө.
  • Харин ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгө 24%-аар өссөн байна.
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 24.1% хүрч, өмнөх оны мөн үеэс 0.5%-аар буурчээ.

Хас Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 0.5 нэгж хувиар буурчээ.

   Хас банкны хувьд 2023 оны I улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 24.1% хүрсэн өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр буурсан, өмнөх улирлаас 0.2 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.24 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.

   Харин цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 8% өсөлт үзүүлжээ. Харин чанаргүй зээлийн хувь 3.7% буюу өмнөх оны мөн үеэс 0.4 нэгжээр буурсан байна. Энэ үзүүлэлт нь бусад 2023 оны эхний улирлын санхүүгийн тайлан нь гарсан банкнууд болох Богд банкнаас 1.0 нэгжээр, Төрийн банкнаас 6.4 нэгжээр, Голомт банкнаас 4.7 нэгжээр, Хаан банкнаас 1.6 нэгжээр бага үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл системийн нөлөө бүхий банкнуудаас чанаргүй зээлийн хувь нь хамгийн бага түвшинд байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.

Ашигт ажиллагаа өмнөх оноосоо 34%-аар өсжээ.

   2023 оны эхний улирлын байдлаар нийт хөрөнгө нь ₮3,969 тэрбум хүрч, өмнө оны мөн үеэс 13% өсөлт үзүүлсэн байна. Харин цэвэр ашиг нь ₮31.3 тэрбум хүрч, 34% өсөлт үзүүлсэн юм. Мөн хүүгийн орлого ₮114 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 40% өссөн үзүүлэлт болж байна.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 20.5% гарлаа.

   Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. 

   Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны  эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 20.5% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.

   Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 38.8% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.. 

Хас Банкны тухай

   Хас банк нь 2001 онд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн охин компани болж, бичил зээлийн үйл ажиллагаанд төвлөрөн байгуулагдсан. Хас банк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 78 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,300 мэргэшсэн ажилтан, 5,000 гаруй мерчант, 360 гаруй АТМ-аар дамжуулан 1 сая харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.

Та бүхэн манай "Bankreformer" үйлчилгээний вэб сайтаар зочлон банкны салбарын судалгаа, мэдээллийг тогтмол авах боломжтой. "Bankreformer"  үйлчилгээний вэб хуудас руу нэвтрэх бол энд дарна уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хас банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

pö****

2 жилийн өмнө

Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу. Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсон бөгөөд одоо бол би сайн ажиллаж байна. компани зээл авах. барьцаа хөрөнгөгүй, зээлийн шалгалтгүй, зөвхөн 2%-ийн хүүтэй, илүү сайн эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай хамтран гарын үсэг зурсан бол Albaker зээлтэй холбоо барина уу, ( albakerloanfirm@gmail.com ). Тэр намайг үүнийг хийдэг гэдгийг мэдэхгүй ч би одоо маш их баяртай байгаа бөгөөд би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдүүлэхээр шийдсэн бөгөөд Бурхан түүнийг илүү их адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбогдож болно. albakerloanfirm@gmail.com

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)