ETF цуврал №13: NVIDIA-ийн тодорхойгүй байдал нэмэгдсэн ч ETF менежерүүд байр сууриа хадгалав.

Гол өнцөг:
- Зах зээлийн тодорхойгүй байдлын үед ETF менежерүүд NVIDIA дахь байр сууриа хадгалав.
- NVIDIA-ийн хувьцааг худалдагчид худалдан авагчдаас давамгайлав.
- ETF менежерүүд AI салбарын хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж байна.
Jensen Huang-тай холбоотой хувийн амьдралын асуудал болон түүнийг NVIDIA (NASDAQ:NVDA) компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай мэдээлэл зах зээлд хүчтэй нөлөөлсний дараа идэвхтэй удирдлагатай хувьцааны ETF-үүдийн ихэнх менежерүүд NVIDIA-д эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээг төдийлөн өөрчлөөгүй байна. Энэ нь компанийн удирдлагын шилжилт хэрхэн өрнөхийг ажиглан, нөхцөл байдлыг хүлээх стратеги баримталж байгааг харуулж байна.
11 дүгээр сарын 9-ний байдлаар буюу Huang эхнэртээ үнэнч бус хандсан тухайгаа ажилтнууддаа хүлээн зөвшөөрсний дараах арилжааны эхний өдөр идэвхтэй удирдлагатай хувьцааны ETF-үүд нийтдээ 127 сая орчим ширхэг NVIDIA-ийн хувьцаа эзэмшиж байв. Харин 11 дүгээр сарын 13 гэхэд энэ хэмжээ 129 сая ширхэг болж өссөн байна. Гэвч эзэмшлийн хэмжээ 1.5%-иар нэмэгдсэн гэх энэхүү үзүүлэлт бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй. Учир нь тухайн хугацаанд эдгээр ETF-д нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал буюу шинээр татагдсан хөрөнгө орж ирсэн байна. Хэрэв ETF-ийн менежерүүд NVIDIA-д эзэмшиж буй хувьцааныхаа багц дахь харьцангуй жинг өөрчлөхгүй хадгалахыг зорьсон бол шинэ хөрөнгийн урсгалыг даган эзэмшлийн хэмжээгээ ойролцоогоор 2.5%-иар нэмэгдүүлэх шаардлагатай байв. Иймээс шинээр орж ирсэн хөрөнгийн урсгалыг тооцож үзвэл идэвхтэй удирдлагатай ETF-ийн менежерүүд нийт багцдаа эзлэх NVIDIA-ийн хувьцааны жинг 1%-иас бага зэрэг илүү хэмжээгээр бууруулсан байна.
Ихэнх ETF NVIDIA дахь эзэмшлээ хадгалсан ч томоохон худалдагчдын тоо худалдан авагчдаас олон байв. Хөрөнгийн урсгалын нөлөөг тооцсоны дараа идэвхтэй удирдлагатай ETF-үүд NVIDIA-ийн хувьцаан дахь нийт эзэмшлээ долларын дүнгээр ойролцоогоор 1.4%-иар бууруулжээ
Гэсэн хэдий ч ихэнх ETF-ийн менежерүүд эзэмшлийн хэмжээндээ томоохон өөрчлөлт хийгээгүй. Тухайн долоо хоногт NVIDIA-ийн хувьцаа эзэмшиж байсан нийт 192 ETF-ийн ойролцоогоор гуравны хоёр нь эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээг 1%-иас бага хувиар өөрчилсөн байна.

Харин томоохон өөрчлөлт хийсэн ETF-үүдийг авч үзвэл худалдан авагчдаас илүүтэй худалдагчдын тоо давамгайлжээ. Тухайлбал, хөрөнгийн урсгалын нөлөөг тооцсоны дараа 14 ETF NVIDIA дахь эзэмшлээ 10% буюу түүнээс дээш хэмжээгээр бууруулсан бол ердөө 3 ETF эзэмшлээ ижил хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.
Идэвхтэй менежерүүд хиймэл оюун ухааны салбарын бусад компаниудад хөрөнгө оруулснаар эрсдэлээ төрөлжүүлж байна. ETF-ийн менежерүүд NVIDIA дахь эзэмшлээ төдийлөн өөрчлөөгүй нь бусад компанийн хувьцаанд арилжаа хийгээгүй гэсэн үг биш юм. Тухайн долоо хоногт идэвхтэй удирдлагатай ETF-үүдийн хамгийн ихээр худалдан авсан хувьцаануудын нэг нь NVIDIA-ийн GPU буюу хиймэл оюун ухааны загварыг сургах, ажиллуулахад шаардлагатай график процессорын зах зээл дэх цөөн тооны бодит өрсөлдөгчдийн нэг болох Advanced Micro Devices (NASDAQ:AMD) байв. Идэвхтэй ETF-үүд AMD-ийн хувьцаан дахь нийт эзэмшлээ тухайн долоо хоногт ойролцоогоор 4%-иар нэмэгдүүлжээ. Тодруулбал, хөрөнгийн урсгалын нөлөөг тооцсоны дараа 12 ETF AMD дахь эзэмшлээ 10% буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн бол ердөө 3 ETF бууруулсан байна.

Дээрх зурагнаас харахад хиймэл оюун ухааны салбартай шууд холбоотой дараах компаниудын хувьцаа мөн идэвхтэй ETF-үүдийн томоохон худалдан авалтад багтжээ.
- Western Digital (WDC) - Өгөгдөл хадгалах төхөөрөмж, технологийн шийдэл үйлдвэрлэгч
- Space Exploration Technologies (SPCX) - Сансрын технологи, хиймэл дагуулын салбарын компани,
- Taiwan Semiconductor Manufacturing (TSM) - Хагас дамжуулагчийн гэрээт үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч компани
- ASML Holding (ASML) - Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн дэвшилтэт литографийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч.
Эдгээр идэвхтэй удирдлагатай хувьцааны ETF-үүдийн нийт удирдаж буй хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 900 тэрбум ам.долларт хүрч байна.
ETF-үүдийн өдөр тутмын эзэмшлийн мэдээлэл нь идэвхтэй хөрөнгө оруулалтын менежерүүдийн нийтлэг хандлагыг тодорхой хэмжээнд төлөөлөхүйц үзүүлэлт болж байна.

Түлхүүр үг:
ETF
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


