Азийн зах зээл: Alibaba Group Holdings-ийн хоёрдугаар улирлын тайлан гарлаа

2022 он 8 сар 5 өдөр
540
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Aliababa Group Holdings тайлан мэдээ гарч шинжээчдийн хүлээлтийг давсан байна 
  • Nancy Pelosi-гийн айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын хариу арга хэмжээ зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй

Хонг Конгын зах зээлийн хувьцаанууд сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч өслөө. Энэ нь Alibaba Group Holdings-ийн 2-р улирлын тайлан мэдээг хөрөнгө оруулагчид эергээр хүлээж байсантай холбоотой бол Тайванийн эргийн хурцадмал байдал намжих дүр зурагтай байна.

Пүрэв гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 2.06%-аар өсөж 20,174.05 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 3.18%-аар өссөн бол Хятадын Шанхайн нэгдсэн индекс 0.8%-аар өссөн байна. 

Alibaba Group Holdings 5.2%-аар өсөж 95 HKD хүрсэн бол Alibaba Health Information 5.8%-аар өсөж 4.75 HKD хүрсэн байна. Мөн JD.com 5.5%-аар, Tencent Holdings 3.1%-аар, Geely Automobile 3.6%-аар тус тус өсөлттэй арилжаалагджээ. 

Ping An Securities-ийн пүрэв гарагт үйлчлүүлэгчдээ явуулсан тайланд “Санхүүгийн тайлангийн улирал эд үргэлжилж байгаа бөгөөд үр дүнгүүд нэлээд савлагаатай байна. Нийт Хонг Конгын зах зээлийн хувьцаанууд бага үнэлгээтэй байгааг харгалзан үзвэл хувьцаа олж эзэмших тохиромжтой үе ирж байна гэжээ.” 

Alibaba Group Holdings компанийн 2-р улирлын санхүүгийн тайлан мэдээ шинжээчдийн хүлээлтийг давлаа.  

  • Борлуулалтын орлого: 205.55 тэрбум юань санхүүгийн тайлан vs 203.19 тэрбум юань шинжээчдийн таамаглал, жилийн өмнөх мөн үеэс өөрчлөлтгүй байв. 
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг |ADS|: 11.73 юань санхүүгийн тайлан vs 10.39 юань шинжээчдийн таамаглал, жилийн өмнөх мөн үеэс 29%-аар унасан.
  • Цэвэр ашиг: 22.73 тэрбум юань санхүүгийн тайлан  vs 18.72 тэрбум юань шинжээчдийн таамаглал

Хэдийгээр дээр дурдсанчлан тус компанийн орлого ашиг шинжээчдийн хүлээлтийг давсан ч анх удаа борлуулалтын орлого өсөлтгүй гарсан тохиолдол болжээ.

Хоёрдугаар улиралд Alibaba компани Хятадын цар тахлын хөл хорио болон жил гаруй үргэлжилж буй Хятадын технологийн компаниудын зохицуулалттай нүүр тулгарсан. Үүнээс шалтгаалаад Хятадаас олж буй худалдааны салбарын ашиг орлого жилийн өмнөх мөн үеэс 1%-аар буурсан бол онлайн худалдааны Taobao болон Tmall зэрэг платформууд дээр байршдаг маркетингийн зардал 10%-аар буурсан байна. Цаашид компани Хятадын бага хүн амтай хотууд болон орлого багатай ард иргэдэд зориулсан бизнесийн салбарын орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Конгрессын Доод Танхимын тэргүүн Nancy Pelosi-д Тайваньд айлчилсантай холбоотойгоор БНХАУ-ын арми Тайвань арлыг тойрсон 6-н бүсэд цэргийн сургуулилт хийсэн ч энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Улмаар Хонг Конг болон АНУ-ын зах зээлийн хувьцаанууд өсөлттэй арилжаалагдсан байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Alibaba Group Holdings-ийн тайлан мэдээ гарч АНУ-ын зах зээл дээр 1.7%-аар өссөн байна. Тайланд дурдсанаар Хятадын цар тахлын хөл хорио компанийн бизнест сөргөөр нөлөөлсөн ч компанийн орлого ашиг тогтвортой байжээ. Тус компанид АНУ-ын хөрөнгийн биржээс хасагдах аюул тулгарч байгаа хэдий ч компани Хонг Конгын хөрөнгийн бирж дээрх бүртгэлээ анхдагч бүртгэл болгох хүсэлтээ хэдийн өгөөд байгаа билээ. 

HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)