2022H1: ТОП Даатгалын ХК-уудын аль нь юугаараа илүү вэ?

2022 он 8 сар 5 өдөр
328
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Мандал Даатгал 2022 оны хагас жилийн гүйцэтгэлээр болон хөрвөх чадвараар ялгарчээ.
  • Ард даатгалтай харьцуулахад Мандал болон Бодь даатгал харьцангуй хямд үнэлгээтэй харагдаж байна.
  • Бодь Даатгалын хохирлын болон хосолсон харьцаа нь салбарын дунджаас дээгүүр гарсан ажээ.

  МХБ-д бүртгэлтэй I ангиллын даатгалын компаниуд болох Ард Даатгал, Бодь Даатгал болон Мандал Даатгалыг даатгалын салбарын голлох үзүүлэлтүүд, ханшийн өөрчлөлт, хөрвөх чадвар, үнэлгээ зэрэг үзүүлэлтээр харьцуулан судалсан болно.  

ХУВЬЦААНЫ ХӨРВӨХ ЧАДВАР

   Даатгалын компаниудын IPO хийснээс хойш хувьцааны ханшийн хөдөлгөөнийг ажиглахад Мандал Даатгал 91.6% (жилийн дундаж өсөлт 18.5%) өсөлттэй байжээ. Харин эдгээр хувьцааны хөрвөх чадварыг өдрийн дундаж арилжааны дүнгээр харвал 7-р сард Мандал Даатгалын хөрвөх чадвар бусад даатгалын салбарын хувьцаатай харьцуулахад илүү байгаа ба 14.1 сая төгрөг хүрсэн байна. Өмнөх жилүүдийн өдрийн дундаж арилжааг ажиглахад даатгалын салбарын хувьцааны арилжаа буурсан байдалтай байгаа ч 2022 оны жилийн эцсийн үр дүнг харах шаардлагатай билээ. Мандал Даатгал болон Ард Даатгалын хөрвөх чадвар 2021 онтой харьцуулахад тус тус 31.2%, 76.1%-иар буурсан үзүүлэлттэй байгаа бол Бодь Даатгалын 7-р сарын өдрийн дундаж арилжаа нь өмнөх оны үзүүлэлттэй ойролцоо түвшинд байна.

ХУВЬЦААНЫ ҮНЭЛГЭЭ

   Үнэ дансны үнийн харьцаа (P/B) болон үнэ ашгийн харьцаа (P/E) бага байх тусмаа сайн үзүүлэлт болдог хэдий ч үнэ дансны үнийн харьцааны хувьд компанийн үйл ажиллагаа явуулдаг салбараас хамааран өөр байдаг билээ. Эдгээр үзүүлэлтүүдээр Ард Даатгалын хувьцааны ханш бодит үнээс хазайж, хямд үнэлгээтэй биш болж, эздийн өмчийн өгөөж буурсан байгаа харагдаж байна. Мандал Даатгал болон Бодь Даатгал эздийн өмчийн өгөөж дунджаас дээгүүр байгаа ба үнэ нь бодит үнэлгээтэй ойролцоо гарчээ. Энэ жилийн даатгалын компаниудын гүйцэтгэл хэр байхаас цаашид үнэхээр хямд үнэлэгдсэн эсэх мөн зөвхөн тухайн жилийн ашгийн өсөлттэй холбоотой үнэлгээний харьцаа бага гарсан эсэхийг таамаглах боломжтой юм.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

  2022 оны хагас жилийн байдлаар санхүүгийн байдлын тайлан болон орлогын тайланг харахад нийт хөрөнгө, нөөц сан болон цэвэр ашгаар Мандал Даатгал тэргүүлж байна. Бодь Даатгалын хувьд давхар даатгалаар тэргүүлдэг хэдий ч нийт хураамжийн орлого Мандал Даатгалаас бага үзүүлэлттэй байсан ба цэвэр хураамжийн орлого нь Мандал Даатгалтай адил түвшинд байна. Ард болон Бодь Даатгалын цэвэр ашиг ойролцоо гарсан байна.

   Даатгалын салбарын хувьд хохирлын харьцаа бол нийт хохирлын дүнг даатгалын хураамжтай харьцуулсан хэмжээ юм. Хэрэв компанийн хохирлын харьцаа нэмэгдвэл нөхөн төлбөрийн нөөц сангаа нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Харин хосолсон харьцаа нь нийт хохирол дээр зардал нэмэгдэж энэ дүнг нийт хураамжид харьцуулдаг. Уг харьцаа буурахын хэрээр компанийн ашигт ажиллагаа сайжирч байна гэж хэлж болно. 2022Q1 салбарын дундаж хохирлын харьцаа болон хосолсон харьцаа тус тус 66.9 болон 124.3 хувь байдаг бол Бодь Даатгал салбарын дунджаас дээр үзүүлэлттэй гарсан байна.

ДҮГНЭЛТ

   Даатгалын компаниудын голлох үзүүлэлт болох ашигт ажиллагааг, хөрвөх чадвар болон үнэлгээг харахад Мандал Даатгал тэргүүлсэн үзүүлэлттэй гарсан бол Бодь Даатгалын ашигт ажиллагаа буурч, хохирлын болон хосолсон харьцаа нь дунджаас дээгүүр гарсан байдалтай байна. Ард Даатгалын эздийн өмчийн өгөөж буурч, хувьцааны ханш нь хазайж хямд биш болж байгааг илтгэсэн билээ. Гэсэн хэдий ч 2022 оны эцэст компанийн ашигт ажиллагааг ажиглах шаардлагатай хэмээн үзэж байна.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

Даатгалын салбар

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)