Онцлох хувьцаа: Meta Platforms Inc компанийн хувьцаа 12% өслөө

2023 он 4 сар 27 өдөр
409
0

Гол өнцөг:

  • Meta Platforms Inc 2023 оны эхний улиралд 28.65 тэрбум ам.долларын орлого оллоо
  • Meta Platforms-ийн нэг өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.04 тэрбум байна

Meta Platforms Inc [NASDAQ:META] эхний улирлын тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш 12%-ийн өсөлт үзүүллээ. Тайланд :

  1. Орлого: 28.65 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд шинжээчдийн таамаглалаас өндөр байна
  2. Ашгийн хувьд: Нэг хувьцаанд ноогдох өгөөж нь $2.2 гарсан бөгөөд мөн л адил хүлээлтээс өндөр гарлаа
  3. Өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчид: “Meta Plaform Inc”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.04 тэрбум гарсан байна. Харин сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.99 тэрбум байна.
  4. Дээрх үзүүлэлтүүдээс харвал нэг хэрэглэгч бүрээс олох орлого нь $9.62 байна

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Компанийн орлого нь сүүлийн гурван улирлын турш хүлээлтээс муу гарсан боловч энэ оны эхний улирлын тайлан маш сайн үзүүлэлттэй байна. Meta компанийн гүйцэтгэх захирал Mark Zuckerberg “Манай компанийн хувьд сайн улирал байлаа, манай компанийн өсөлт дэвшил цаашид үргэлжлэх бөгөөд 2023 он бидний хувьд үр ашигтай жил байх болно” хэмээн мэдэгдсэнээр хувьцааны ханшийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүллээ. 

Техник шинжилгээ

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

2017-2020 оны тогтворжилтын бүсийн орой болох 220 ам.доллар нь ханшид эсэргүүцэл үзүүлээд байсан бол тайлан сайн гарсанаар After hours дээр тус бүсийг дээш сэтлээд байна. Ханшийн өсөлт 260 ам.доллар орчимруу үргэлжлэх магадлалтай байна.

Хэрэв эсрэгээр ханш буцаж уналт үзүүлж 220 ам.доллароос доош орвол уналтын хандлага эхэлж ханш 155 ам.доллар хүртэл унах магадлалтай.

Шинжээчийн дүгнэлт:

Meta Platforms-тэй хамт онлайн зар сурталчилгааны зах зээлд Alphabet Inc буюу Google өрсөлддөг билээ. Гэвч Alphabet-ийн эхний улирлын тайлангаар орлого нь хүлээлтээс сайн гарсан ч зар сурталчилгааны орлого нь жилийн өмнөх мөн үеэс буурсан үзүүлэлт ажиглагдсан. Иймд цаашид Meta Platform онлайн зах сурталчилгааны зах зээлд ноёрхох үе ирэх боломжтой харагдаж байна.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)