Төвлөрлийн судалгаа М6: Нийт хувьцааны төвлөрөл 7%-иар буурчээ
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 оны 6-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 22 компаниас 5 ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч хэсэг хувьцаагаа нэмж цуглуулсан бол 1 ХК-ний хувьд төвлөрсөн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд зарсан байна.
- 6-р сард I ангиллын хувьцаа дунд шинээр нэмэгдсэн болон хасагдсан хөрөнгө оруулагч байхгүй билээ.
- Сентрал Экспресс Си Ви Эс ХК, Бодь Даатгал ХК болон АПУ ХК багцын арилжаа хийсэн ажээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид 0.01%-ийн хооронд хувьцааг зарсан үзүүлэлттэй байгаа. Харин АПУ, Ард Даатгал, Ард Кредит ББСБ, Бодь Даатгал болон Талх Чихэр ХК-уудын хувьд хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид нар 0.001%-аас 0.04%-ийн хооронд хувьцааг татсан үзүүлэлттэй байна. Үнэлгээний хувьд 307 мянган төгрөгөөс 119 сая төгрөгийн хооронд олон нийтээс худалдан авсан байна.
I ангиллын хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн тоог задлан харвал өмнөх сараас өөрчлөлт ороогүй байдалтай байгаа билээ. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоогоор хамгийн их өөрчлөгдсөн компани нь Сүү ХК байсан ба 1647 хөрөнгө оруулагч шинээр худалдан авсан ажээ.
Үүнээс гадна Сентрал Экспресс Си Ви Эс ХК, Бодь Даатгал ХК болон АПУ ХК багцын арилжаа хийсэн бөгөөд тус тус 250 сая, 842.5 сая болон 350.2 сая төгрөгийн арилжаа хийгджээ.

Хувьцааны төвлөрөл нь компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. Ийнхүү ҮЦТХТ-н 2022 оны 6 дугаар сарын 30-ны төвлөрлийн мэдээлэлд үндэслэн тооцвол, бүртгэлтэй 317 компанийн нийт гаргасан хувьцааны 82.22% нь 1,040-хэн хувьцаа эзэмшигчид төвлөрсөн ажээ. Харин үлдсэн чөлөөт хөрвөх 8.78%-ийн хувьцааг 440,765 хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Эндээс бид илүү нарийвчилж зөвхөн I ангиллын 22 компанийн хувьд тооцож үзвэл, 79.9% нь 72 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа юм.
Өмнөх сартай харьцуулахад 317 компанийн 5%-аас их хувийг эзэмшдэг хөрөнгө оруулагчийн тоо 9-өөр нэмэгдсэн ба эдгээр компаниуд нь Цасту, Ханын Материал, Мөнх Жим, Найд болон Магсаржав ХК-ууд байсан байна.
ТАЙЛБАР:
Хувьцааны төвлөрөл: Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Таван Богд Капитал
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв
Төвлөрлийн судалгаа