АНУ-ын зах зээл: Кливлендийн Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Бет Хаммак бодлогын хүүг өсгөх талд…
ГОЛ ӨНЦӨГ:
- Бух зах зээл 4 нас хүрлээ. Тэгвэл 5 дахь жилдээ үргэлжлүүлэн өсөх үү?
- 2026 оны хамгийн “утгагүй IPO” бол Anthropic гэж хэлэв.
- Кливлендийн Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Бет Хаммак бодлогын хүүг өсгөх талд…
Хөрөнгийн зах зээл 4 жил дараалан өслөө
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн мөчлөг буюу "бухын зах зээл" энэ даваа гарагт дөрвөн нас хүрчээ. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамгийн доод цэгтээ хүрч байсан S&P 500 индекс түүнээс хойш 120 орчим хувиар өсөж, саяхан 7,800 нэгжийг давсан түүхэн амжилт үзүүллээ. Энэхүү онцгой өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюун ухааны (AI) технологийн хувьсгал байсан бөгөөд өнөөдрийн байдлаар S&P 500 индексийн 40 орчим хувийг технологийн салбарын компаниуд дангаараа бүрдүүлж байна.

Эх сурвалж: www.cnbc.com
Доорх зурагт сүүлийн 4 жил хамгийн өндөр өссөн хувьцаануудыг харуулжээ.

Эх сурвалж: www.cnbc.com
Зах зээл өндөр өсөлттэй байгаа хэдий ч инфляцын дарамт, бондын өгөөжийн өсөлт, Холбооны нөөцийн сангийн хатуу бодлого зэрэг макро эдийн засгийн эрсдэлүүд анхаарал татсан хэвээр байна. Түүнчлэн, өсөлт зөвхөн цөөн хэдэн том компани дээр төвлөрч, зах зээлийн өргөн хүрээний оролцоо суларсан нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, өнгөрсөн 9 дүгээр сард S&P 500 индексийн хувьцаануудын 75% нь уналттай хаагдсан бол, жижиг үнэлгээтэй компаниудыг төлөөлөх Russell 2000 индекс дарамтад орсон хэвээр байна. Гуравдугаар улирлын тайлангууд сайн гарах хүлээлттэй байгаа ч зах зээлийн хэт өндөр хүлээлтийг давахад хангалтгүй байж болзошгүй гэж зарим шинжээчид болгоомжилж байна.
Түүхэн статистикээс үзвэл энэ нь 1932 оноос хойших 24 бухын зах зээлээс 6 дахь хамгийн урт хугацаанд үргэлжилж буй мөчлөг юм. Өмнөх ижил төстэй мөчлөгүүд оргилдоо хүрэхээс өмнө дунджаар 12 сар үргэлжилдэг байсан бөгөөд тав дахь жилийн дундаж өгөөж нь 21% байдаг ажээ. Тиймээс зах зээл цаашид өсөх боломжтой ч, хөрөнгө оруулагчид орлогын таамаглалаа байнга давуулан биелүүлдэг, суурь сайтай хувьцаануудыг маш нарийн шилж сонгох шаардлагатай болж байна.
Anthropic IPO
Хиймэл оюун ухааны тэргүүлэгч компаниудын нэг Anthropic Nasdaq хөрөнгийн бирж дээр 2 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр нээлттэй хувьцаат компани (IPO) болохоор төлөвлөж байгаа нь санхүүгийн зах зээлд түүхэн эрсдэл дагуулж болзошгүйг хараат бус судалгааны New Constructs компани анхаарууллаа. Тус байгууллага Anthropic-ийн бодит үнэлгээг ердөө 150 тэрбум ам.доллар гэж үзэж байгаа бөгөөд энэхүү IPO-г "2026 оны хамгийн утгагүй IPO" хэмээн тодорхойлжээ.
Anthropic-ийн хувьд 2 их наяд ам.долларын үнэлгээнд хүрэхийн тулд дэлхийн хамгийн үнэ цэнтэй технологийн компани болох Nvidia-ийн сүүлийн нэг жилийн ашгийг хоёр дахин нугалсан хэмжээний ашигтай ажиллах шаардлагатай гэж New Constructs тооцоолсон байна. Гэтэл алдагдсан мэдээллээр Anthropic-ийн 2025 оны орлого 4.6 тэрбум ам.доллар байсан бол цэвэр алдагдал нь 42 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү асар их үйл ажиллагааны алдагдал болон нээлттэй эх кодтой (open-source) хиймэл оюун ухааны загваруудын хурдацтай өсөлт нь Anthropic-ийг "тогтвортой бизнес загваргүй" гэж дүгнэхэд хүргэж байна гэв.
New Constructs компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал David Trainer нь IPO-д шүүмжлэлтэй ханддагаараа Уолл Стрийтэд танигдсан нэгэн бөгөөд өмнө нь WeWork компанийг "2019 оны хамгийн утгагүй IPO" болно гэж зөв таамаглаж байжээ. Хэдийгээр Anthropic нийгэмд WeWork-ээс илүү их зүйлийг санал болгож байгаа ч 2 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр IPO хийх нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд үлэмж хэмжээний луйвар болох эрсдэлтэй бөгөөд үүний гол зорилго нь олон нийтэд баялаг бүтээх бус, харин компанийн ард байгаа Уолл Стрийтийн хөрөнгө оруулагчдад хөрвөх чадвар (liquidity) олгох явдал гэж тус тайланд онцолсон байна.
.jpg)
Бодлогын хүү
Кливлендийн Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Бет Хаммак инфляцыг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого шаардагдаж магадгүйг анхааруулж, бодлогын хүүнд бага хэмжээний өөрчлөлтүүдийг шуурхай хийх нь зүйтэй гэж мэдэгдлээ. Тэрээр томоохон залруулга хийх хүртэл хүлээж эрсдэл үүсгэхийн оронд боломжтой үед нь бага хэмжээний өөрчлөлтүүдийг хурдан хийхийг илүүд үздэгээ Үндэсний бизнесийн эдийн засагчдын холбооны жил тутмын уулзалтын үеэр онцолжээ.
Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулах хорооны саналын эрхтэй гишүүн Хаммакийн үзэж буйгаар, инфляцыг 2 хувийн зорилтот түвшинд цаг алдалгүй буцаан авчрахын тулд мөнгөний хязгаарлалтын бодлого баримтлах нь тохиромжтой байна. Тус төв банк өнгөрсөн сард сүүлийн гурван жилд анх удаагаа бодлогын хүүгээ өсгөсөн бөгөөд 9 дүгээр сарын хурлын тэмдэглэлээрээ хүүгээ дахин өсгөх дохиог өгсөн байна. Зах зээлийн арилжаа эрхлэгчид энэ сарын хурлаар хүүг хэвээр үлдээх магадлалыг 78 хувьтай гэж харж байгаа ч, 12 дугаар сарын оны сүүлийн хурлаар хүүг дахин өсгөх магадлал 88 орчим хувьтай байна гэж тооцоолжээ.
Хаммак инфляцын дарамт өргөн хүрээтэй байгаа тул үнийн өсөлтийг 2 хувийн зорилтод хүргэхэд цаг хугацаа шаардагдана гэдгийг онцолсон байна. Өнгөрсөн 8 дугаар сарын байдлаар хувийн хэрэглээний үнийн индекс (PCE) жилийн дүнгээр 3.4 хувьтай, харин хүнс болон эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хассан суурь инфляцын үзүүлэлт 3 хувьтай гарчээ. Инфляц сүүлийн таван жилийн турш зорилтот түвшнээс дээгүүр байсан ч урт хугацааны хүлээлт тогтвортой байгааг тэрээр тэмдэглэсэн боловч инфляц өндөр хэвээр байх тусам нийгэмд "инфляцын сэтгэлгээ" гүнзгийрэн тогтох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
.jpg)

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


