USD BOND: “Богд Банк Хаалттай ХК”-ийн бондын өгөөж хамгийн өндөр байна.

2026 он 10 сар 13 өдөр
147
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд буурлаа.
  • МУ-с олон улсад гаргасан ам.долларын бондуудын жилчилсэн өгөөж хамгийн ихдээ 9.71%-т хүрлээ.
  • “Богд Банк Хаалттай ХК”-ийн бондын өгөөж хамгийн өндөр байна.

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд өнгөрсөн долоо хоногт буурсан үзүүлэлттэй гарлаа. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5.28%-иас 5.24% болж 4 суурь нэгжээр (bps), 2 жилийн өгөөж 4.84%-иас 4.80% болж мөн 4 bps-ээр тус тус буурсан байна.

Урт болон богино хугацааны өгөөжүүд ижил хэмжээгээр буурснаар 10 болон 2 жилийн өгөөжийн зөрүү 44 bps-ийн түвшинд хэвээр хадгалагдлаа.

Энэхүү хөдөлгөөн нь Холбооны Нөөцийн Сангийн цаашдын мөнгөний бодлогын төлөв болон АНУ-ын эдийн засгийн өсөлт, инфляцын хүлээлттэй холбоотой байж болох юм. Бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдах эрсдэл хэвээр байгаа ч өгөөжүүд буурсан нь хөрөнгө оруулагчдын АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд хандах эрэлт нэмэгдсэнтэй нийцэж байна.

Цаашид инфляц, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд болон Холбооны Нөөцийн Сангийн бодлогын шийдвэрүүд бондын өгөөжийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйлс хэвээр байна.

US Treasury T-Bill гэж юу вэ?

US Treasury T-Bill нь АНУ-ын Засгийн газраас гаргадаг 1 жилээс доош хугацаатай (4, 8, 13, 26, 52 долоо хоног) богино хугацааны өрийн хэрэгсэл бөгөөд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог. T-Bill нь дараах онцлогтой. Үүнд:

  • Хүү төлөхгүй, харин нэрлэсэн үнээс доогуур үнээр худалдан авч, хугацаа дуусахад нэрлэсэн үнээр буцаан төлөгдөнө.
  • АНУ-ын Засгийн газрын баталгаатай тул дефолтын эрсдэл маш бага
  • Өндөр хөрвөх чадвартай, хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг
  • Богино хугацаанд чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтайгаар байршуулж, өгөөж хүртэхэд тохиромжтой

Сүүлийн үед бодлогын хүү харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж буйтай холбоотойгоор US Treasury T-Bill-ийн өгөөж нь Монголын дотоодын банкнуудын ам.долларын богино хугацаат хадгаламжийн хүүгээс өндөр түвшинд байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж байна. 

Тодруулбал, 12 долоо хоногийн хугацаатай T-Bill-н өгөөж ойролцоогоор жилийн 3.76-3.77% байгаа бол Монголын банкнууд ам.доллараар ихэвчлэн 3 сараас дээш хугацаатай хадгаламж авдаг ба дундаж хүү нь 1.7% орчим  байна.

Хөрөнгө оруулагч та өөрийн хөрөнгө оруулалтын зорилго, хугацаанд тохирсон US Treasury T-Bill-г худалдан авахыг хүсвэл энд дарна уу.

Олон улсын зах зээлд гаргасан Монголын ам.долларын бондууд

Ам.долларын бондуудын жилчилсэн өгөөж хамгийн өндөр нь “Богд Банк Хаалттай ХК”-н 2026 онд гаргасан 2029/02/05-нд дуусах хугацаатай “BOGDMO” бонд байгаа бол хамгийн бага өгөөжтэй нь Засгийн газрын 2027 онд дуусах хугацаатай “Монгол 2027” бонд байна. Монголын зээлжих зэрэглэл сайжирсан нь бондуудын үнэ өсөж, өгөөж буурах үндэслэл болоод байгаа билээ.

Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах бол энд дарна уу.

Түлхүүр үг:

USD BOND

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)