Онцлох хувьцаа: First Republic Bank [NYSE:FRC] тайлан гарлаа
Гол өнцөг:
- First Republic Bank-ны хадгаламжийн хэмжээ 40%-иар буурсан байна
- First Republic Bank-ны хувьцааны ханш 12%-иар өслөө
Хадгаламжийн хэмжээ
First Republic Bank Даваа гаригт өөрсдийн эхний улирлын тайланг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар энэ оны эхний улиралд хадгаламжийн хэмжээ 40.8%-иар буурч 104.5 тэрбум ам.долларын хадгаламжтай болсон байна. Үүний шалтгаан нь Silicon Valley Bank болон Signature Bank дампуурснаар харилцагчдын айдас нэмэгдэж өөрсдийн хадгаламжийн татаж эхэлснээс болсон байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Шинжээчид First Republic Bank-ны хадгаламжийн үлдэгдэл 145 тэрбум ам.доллар болно хэмээн таамаглаж байсан боловч бодит байдал хүлээтээс муу байна. Гэвч тухайн банкны хадгаламжийн хэмжээ тогтворжсон бөгөөд АНУ-ын томоохон 11 банк даатгалгүй 30 тэрбум ам.долларын хадгаламж байршуулсан нь сайнаар нөлөөлсөн хэмээн мэдэгдлээ.
Цаашид яах вэ
First Republic Bank эхний улирлын тайлангаа танилцуулахын зэрэгцээ цаашид удирдах албан тушаалтнуудын цалин урамшууллыг бууруулж, ажилчдын тоог 20-25%-иар багасгах замаар зардлаа танаж буйгаа зарлалаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Шинжээчийн дүгнэлт
Банкны салбарын хямралаас үүдэн хамгийн их хохирол амссан банк бол First Republic Bank юм. Гэвч тухайн банк ашгийн хувьд хүлээлтээс сайн гарч, үйл ажиллагаа нь тогтворжих төлөвтэй байна. Цаашид ХНС-ийн мөнгөний хатуу бодлого хэрхэн нөлөөлөх, хадгаламжийн хэмжээ буурах эсэхээс тухайн банкны үйл ажиллагаа шууд хамаарах юм.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Долларын хөрөнгө оруулалт
АНУ-ын зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.