БАНК РЕФОРМЕР: МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРЛААР БОДЛОГЫН ХҮҮГ 6.5% ХУВЬ БОЛГОХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзээд:
1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх;
2. Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх;
3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
.png)
Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган нэмэгдэх хандлагатай, мөн нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.
Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хоёрдох үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг ийнхүү чангаруулсан байна. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна.
Эх сурвалж: Монгол Банк Мөнгөний Бодлогын Хороо
Түлхүүр үгс:
Банк
IPO
Монголбанк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх