Азийн зах зээл: Хөрөнгийн зах зээл уналттай байна
ГОЛ ӨНЦӨГ:
- Hang Seng индекс 20,000 бүсийг доош сэтэлж хаагдлаа.
- Хятад компаниудын ашигийн хүлээлт буурав.
Даваа гарагт Хонг Конгийн хөрөнгийн бирж хаагдах үеэр “Hang Seng” индекс 0.6%-аар унаж 19,959 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 0.2%-аар унасан бол Шанхайн нэгдсэн индекс 0.8%-аар унасан байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 1.2%-аар унаж 86.90 HKD, Tencent /0700.HK/ 1.2%-аар унаж 345 HKD, казино эрхлэгч Sands China /1928.HK/ 1.2%-аар унаж 29.10 HKD болжээ.
Даваа гарагт арилжааны дундаж идэвхижил багатай өдөр байв. Эл өдөр технологи болон үл хөдлөхийн компаниуд бага зэргийн уналттай арилжаалагдсан.
Компаниудын орлого ашиг
Шинэ улирал эхэлснээс хойш шинжээчид Японоос гадуурх Азийн компаниудын ашгийг 1.7%-аар бууруулж технологид суурилсан Тайвань, Өмнөд Солонгосын компаниудын үнэлгээг нэмэгдүүлсэн аж. “Goldman Sachs”-ийн мэдээлснээр шинжээчид Хятад компаниудын ашиг нэг хүртэл хувиар буурах магадлалтай гэж таамагласан. Тус банк гуравдугаар сарын дунд үеэс хөрөнгийн зах зээлд “bear” нөхцөл байдал бага багаар эрчээ авч байна гэжээ.
Шинжээчид “Hang Seng Enterprises Index” дэх компаниудын дараагийн [12] сарын “forward” ашгийг 9.5%-аар бууруулсан талаар “Bank of America” мэдэгдэв.
ТЕХНИК АНАЛИЗ
Hang Seng индекс 2022 оны 2-р сараас хойш [19,000 HKD-22,400 HKD] орчмын бүсэд арилжаалагдаж байна. Одоогийн байдлаар ханш тогтворжилтын хамгийн их арилжаа хийгдсэн бүсийг доош сэтэлсэн дүр зурагтай байгаа аж.
Эрсдэлийн санамж: Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу?
Шинжээчийн дүгнэлт
АНУ-Хятад хоорондын геополитикын дайн хагас дамжуулагчийн зах зээл рүү шилжсэн. Үүнийг сүүлийн хэдэн долоо хоногт, хоёр орны эрх баригчид хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудад харилцан хязгаарлалт тогтоож буйгаас харж болох юм. Цаашид зах зээл унахгүй гэх баталгаа байхгүй ч том дүр зургаараа Хятад компаниудын хувьцаа хямд байна. Одоо бол хөрөнгийн зах зээлд айдас давамгайлсан үе. Бүгд айж байхад, зөрөөд хямд ханш дээр хэсэгчлээд хувьцаа цуглуулах боломжтой үе гэж харах хэрэгтэй. Цаашид дэлхийн хоёр дахь эдийн засаг сэргэх нь цаг хугацааны асуудал. Тэр цагт компаниудын хувьцаа одоогийн түвшнээс өссөн байх магадлал өндөр билээ.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.