ХААН Банкны хувьцааны ханш өсөх үү?

2023 он 4 сар 24 өдөр
3999
5

ГОЛ ӨНЦӨГ:

  • ХААН Банкны өөрийн хөрөнгийн өгөөж бусад IPO хийсэн банкнуудын дунджаас 18.3 нэгжээр өндөр байна.
  • ХААН Банкны P/B харьцаа бусад IPO хийсэн банкнуудын дунджаас 0.3 нэгжээр бага байна.

ХААН Банкны өөрийн хөрөнгийн өгөөж бусад IPO хийсэн банкнуудын дунджаас 18.3 нэгжээр өндөр байна.

  2023.04.13-2023.04.19 өдрийн хооронд “ХААН Банк”-ны олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж дууссан билээ. Харин тун удахгүй “ХААН Банк”-ны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх юм. Тэгвэл хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд хувьцааны ханш өсөх үү?

   Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тухайн хувьцаат компанийн өөрийн хөрөнгийн өгөөж болон P/B харьцаа буюу (үнэ, дансны үнийн харьцаа) үзүүлэлтүүд чухал байдаг. Өөрийн хөрөнгийн өгөөж гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн банк өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутмаас хэдэн хувийн цэвэр ашиг олж буйг илэрхийлдэг. ХААН Банкны хувьд өмнө нь IPO хийсэн гурван банк болох Богд Банк, Төрийн Банк, Голомт банкнуудтай харьцуулахад өөрийн хөрөнгийн өгөөж хамгийн өндөр байна. Банкнуудын 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлан дээр үндэслэн өөрийн хөрөнгийн өгөөжийг тооцоолоход Богд банкны хувьд 17.5%, Төрийн банкны хувьд 22.0%, Голомт банкны хувьд 15.3% гарсан бөгөөд ХААН Банкны хувьд 32.1% буюу эдгээр 3 банкны дунджаас 18.3 нэгжээр өндөр гарч байна.

ХААН Банкны P/B харьцаа бусад IPO хийсэн банкнуудын дунджаас 0.3 нэгжээр бага байна.

   P/B харьцаа буюу (үнэ, дансны үнийн харьцаа) гэдэг нь тухай хувьцааны зах зээлийн үнийг бодит үнэ цэнтэй нь харьцуулсан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь “1”-тэй ойрхон байх тусам тухайн компани хамгийн бодит үнэлэгдсэн гэдгийг илэрхийлдэг бөгөөд “1”-ээс өндөр байх тусам бодит байдлаасаа өндрөөр үнэлэгдсэн гэдгийг, эсрэгээрээ бол хямд үнэлэгдсэн гэдгийг илэрхийлдэг. ХААН банкнаас өмнө IPO хийсэн банкнуудын хувьд дундаж P/B харьцаа 1.49 буюу ХААН Банкны P/B харьцаанаас 0.28 нэгжээр өндөр байна. Өөрөөр хэлбэл ХААН Банкны хувьд өмнө нь IPO хийсэн банкнуудын дунджаас хямдхан буюу илүү бодитой үнэлэгдсэн байна. Мөн нэгж үнэлгээнд ноогдох өгөөжийн хэмжээгээр ХААН Банк нь IPO хийсэн банкнуудаас хамгийн өндөр буюу 26.5% гарсан.

   Бид дээрх ханшийг графикаас IPO хийсэн банкнуудын хоёрдогч арилжаа эхэлсэн өдрөөс хойших ханшийн өгөөжийн хөдөлгөөнийг харах боломжтой. Уг ханшийн өгөөжийн хөдөлгөөнөөс тухайн компанийн үнэлгээ буюу P/B харьцаа нь хувьцааны ханштайгаа хамааралтай байдгийн ажиглах боломжтой. Голомт банкны хувьд IPO хийхийн өмнөх P/B харьцаа 2.32 байсан бөгөөд 2023.04.20-ны хаалтын ханшийг IPO хийсэн үеийн ханштай харьцуулахад -22.2%-н уналтыг үзүүлжээ. 

   Харин P/B харьцаа нь 0.99 байсан Төрийн банкны хувьд ханш хоёрдогч арилжаа эхэлснээс хойш эхний 10 өдрийн дотор IPO-н ханшнаасаа 73.7%-н өсөлт үзүүлээд буцаад буурсан хэдий ч 2023.04.20-ны байдлаар ханш нь IPO хийсэн ханшнаасаа уналт үзүүлээгүй буюу 0.8%-н өгөөжтэй байна. Энгийнээр хэлбэл IPO хийх үед P/B харьцаа өндөр байсан компаниудын хувьцаа уналт үзүүлэх хандлагатай байдаг бол P/B харьцаа бага байсан компаниудын хувьцааны ханш өсөлт үзүүлдэг хандлагатай ажиглагдаж байна. 

   Тиймээс хөрөнгө оруулагч бид тухайн компанийн хувьцааны ханш нь өсөх үү?, буурах уу? гэж таамаглаж суухгүйгээр тухайн компанийн үнэлгээ бодит байгаа эсэх, хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийн үр дүнтэй ашиглаж байгаа эсэх, ногдол ашгийн өгөөж ямар байгаа эсэхийг тооцоолж, шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй юм. Та бүхэн манай "bankreformer" вэб сайтаар зочлон илүү олон судалгаа, мэдээллийг тогтмол аваарай.

Bankreformer вэб хуудасруу нэвтрэх бол энд дарна уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

ХААН Банк

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

97****06

2 жилийн өмнө

100ш авсан юм хаанаас яаж хархуу

1

0

Ар****олд

2 жилийн өмнө

Баярлалаа.

0

0

Ts****e

2 жилийн өмнө

10 shirheg huwitsa awsn yumaa ooriiho medeeleliig yj medeh be

0

0

99****47

2 жилийн өмнө

Мэдээллээ хэрхэн шалгах вэ

0

0

Оч****

2 жилийн өмнө

Баярлалаа

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)