Яг одоо MХБ: Инвескор ББСБ-ийн 2022H1 үйл ажиллагааны тайлан
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 оны эхний хагас жилд Инвескор ББСБ-ын зээлийн багц 2 дахин өсөж 257 тэрбум төгрөгт хүрсэн нь 2023 оны зээлийн багцын төлөвлөгөөг 25 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт байлаа. Оны эцэс гэхэд 280 тэрбум төгрөгийн зээлийн багцтай болох хүлээлт үүсгээд байна.
- Зээлийн багцын хэмжээ өссөний зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ 2.8%-с 3.5 хувь болж өссөн хэдий ч энэ нь салбарын дунджаас 1.8 дахин бага байна.
- Аллианс хөтөлбөрийн хүрээнд бусад орон нутгийн ББСБ-тай хамтран ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа билээ.

Санхүү хариуцсан захирал С.Тулга
____________________________
2022 эхний хагас жилийн үр дүнг танилцуулахад таатай байна. Манай компанийн зүгээс нэмж хувьцаа гаргаж P/B харьцаа 3 болсон бол P/E харьцаа 12 болжээ. Эдгээр үзүүлэлтүүд хараахан 2022 эхний хагас жилийн тайланд тусгагдаагүй байгаа юм.
Тус хагас жилийн турш Pocket platform ашиглаж platform business нэвтрүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар зээлийн багцын 50 хувийг цахим зээл бүрдүүлж байгаа билээ. Цаашид компанийн зүгээс дижитал зээл олголтоо улам тэлж
Pocket талбараа ашиглан илүү урт хугацаатай бүтээгдэхүүн санал болгоход бэлэн болоод байгаа ажээ.Нэмэлтээр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас Alliance хөтөлбөр маань орон нутгуудын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, орон нутгуудад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-тай хамтарч ажиллаж байна. Бид нарын зүгээс эдгээр ББСБ-уудад зээлийн шугам олгож, хямд өртөгтэй санхүүжилт бий болгож чадсан юм. Өнөөдрийн байдлаар 4 гишүүнтэй байгаа ба он дуусахад нэмэлтээр 6 ББСБ-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа билээ.
ИНВЕСКОР ББСБ ХК-ИЙН ТУХАЙ
Тус компани нь 2016 онд үүсгэн байгуулагдсан ба уламжлалт зээлийн үйлчилгээг технологид суурилсан үйлчилгээтэй хослуулан ажилладаг гэдгээрээ онцлогтой. Одоогоор 18 салбар, 5 охин компани, 116.1 мянга орчим харилцагчидтай. Байгуулагдсанаасаа хойш компанийн зээлийн багц жилд дунджаар 120% өссөн нь финтект суурилсан зээлийн үйлчилгээ, Покет аппликэйшн болон салбарын тоогоо нэмэгдүүлж ажилласантай холбоотой.
2021 онд Покет платформ нь "Цахим зээлийн төв" болж бусад санхүүгийн байгууллагуудад өөрийн технологийн шийдэл, бусад давуу талуудаа санал болгож эхэлсэн. 2022 онд нийт 4 санхүүгийн байгууллагыг Цахим зээлийн төв-д элсүүлэхээр төлөвлөснөөс 2 байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж цахим зээлийн бүтээгдэхүүнийг нь Покет платформд бүрэн нэвтрүүлээд байна.
“Инвескор ББСБ” ХК нь олон улсад зах зээлээ тэлэх стратегийн хүрээнд Киргиз улсад 2 охин компани (“Invescore CA” MFC, “Pocket KG” LLC) байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь хурдацтай тэлж, өргөжиж байгаа ба цаашид нээлттэй компани болох боломжтой хэмээн хүлээлт үүсгээд байгаа ажээ.
Инвескор ББСБ ХК нь 4,016,363 ширхэг нэмэлт хувьцаагаа тус бүр нь 4,155 төгрөгийн үнээр олон нийтэд санал болгож 100.4 хувийн амжилттайгаар татан төвлөрүүлсэн. Ингэснээр компанийн олон нийтэд эзэмшлийн хувь 19.51% болж нэмэгдлээ. 2020, 2021 оны цэвэр ашгаас 9.4%, 10.7% тус тус ногдол ашиг тараасан нь хөрөнгө оруулагчдад дунджаар 0.64%, 0.79%-ийн ногдол ашгийн өгөөж хүртээсэн байна.
2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН КОМПАНИЙН ГОЛ АМЖИЛТУУД:
- Чанарын удирдлага болон (ISO9001) болон мэдээллийн аюулгүй байдлын (ISO27001) стандартыг нэвтрүүллээ.
- Нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 1.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигч нартаа тараалаа.
- Нидерланд улсын Краудфандинг платформ болох “Hands-on B.V.” компаниас татах хэлэлцээр хийсэн бөгөөд эхний хоёр транч амжилттай болж, 3 дахь транч хүлээгдэж байна.
- Хөрөнгийн бирж дээр 5.3 хувь буюу 4 сая ширхэг нэмэлт хувьцаагаа санал болгож 16.7 тэрбум төгрөгийг 100 хувийн амжилттайгаар татан төвлөрүүллээ.
САЛБАРЫН ТУХАЙ
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
MSE: INV хувьцааны техник шинжилгээ
________________________________________________
Ханш өсөлтийн хандлагатай арилжаалагдаж байгаа бөгөөд өсөлтийн хандлагатай сувгийг дээш сэтлэн тогтворжсон байдалтай байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Инвескор ББСБ
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх