Богд банк уу? Төрийн банк уу?
ГОЛ ӨНЦӨГ:
- 2023 оны эхний улирлын байдлаар Богд банкны цэвэр ашиг 97.8%-р өссөн бол Төрийн банкны 1.7%-р буурлаа.
- Харин Богд банк болон Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 19.4%, 20.5% тус тус байна.
Богд банкны цэвэр ашиг 97.8%-р өссөн бол Төрийн банкны 1.7%-р буурлаа.
2023 оны нэгдүгээр улирал дуусаж банкнуудын улирлын санхүүгийн тайлангууд гарч эхэллээ. Одоогоор IPO хийсэн Богд банк болон Төрийн банкны санхүүгийн тайлан гарсан байна. 2023 оны эхний улирлын тайлангаар Богд банкны цэвэр ашиг 6.0 тэрбум төгрөг буюу өмнө жилийн мөн үеэс 97.8%-н өсөлт үзүүлжээ. Харин Төрийн банкны хувьд цэвэр ашиг 24.5 тэрбум төгрөг буюу 1.7%-н бууралт үзүүлсэн байна.
Богд банкны өөрийн хөрөнгө нь 124.8 тэрбум төгрөг байгаа бол Төрийн банкных 522.3 тэрбум төгрөг байна. Уг дүнг өмнө жилийн мөн үетэй нь харьцуулбал Богд банкны хувьд 21.2%-н өсөлт үзүүлсэн байгаа бол Төрийн банкны хувьд 26.6%-н өсөлтийг үзүүлсэн байна.
Богд банк болон Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 19.4%, 20.5% тус тус байна.
2023 оны эхний улирлын байдлаар Богд банкны нийт хөрөнгийн өгөөж 4.9% буюу өмнө жилээс 2.2 нэгжээр өссөн бол өөрийн хөрөнгийн өгөөж 19.4% буюу өмнө жилээс 9.8 нэгжээр өсжээ. Харин Төрийн банкны хувьд нийт хөрөнгийн өгөөж нь 4.9% буюу өмнө жилээс 3.1 нэгжээр өссөн бол өөрийн хөрөнгийн өгөөж 20.5% буюу өмнө жилээс 3.5 нэгжээр өсжээ.
Уг хоёр банкны хувьд P/B буюу “үнэ дансны үнийн харьцаа”-г 2023.04.20-ны арилжааны хаалтын ханшаар тооцоход хоёулаа 0.9 нэгж гарсан юм. Энэ нь тус хоёр банкны хувьцааны одоогийн ханш нь хамгийн бодит түвшинд байгааг илэрхийлж байна. Гэвч зөвхөн уг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дулимаг тул та бүхэн манай "bankreformer" вэб сайтаар зочлон илүү олон судалгаа, мэдээллийг тогтмол аваарай.
Bankreformer вэб хуудасруу нэвтрэх бол энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Төрийн банк
Богд банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх