"INQ ETF Mongolia" гэж юу вэ?
АНУ-ын технологийн шилдэг 100 компанийн хувьцаагаар баталгаажсан Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй сан юм. Уг сан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Nasdaq100 индекст багтаж буй хувьцаануудыг эзэмшдэг тул сангийн өгөөж нь тухайн индексийг шууд дагадгаараа давуу талтай.
NASDAQ100 индекс гэж юу вэ?
Энэ бол 1985 оноос тооцогдож эхэлсэн АНУ-ын технологийн компаниудын хувьцааны дундаж ханшийг илэрхийлдэг индекс юм. Энэхүү индекс нь 1985 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд жилийн дундаж өсөлт нь 14% байгаа юм. Харин ам.долларын ханшийн өсөлтийг нэмбэл жилийн дундаж өгөөж нь 17% - 28% болж өснө.

INQ ETF-н өгөөж
- Хувьцааны ханшийн өсөлт, ногдол ашиг ба ам.долларын ханшийн өсөлт: "INQ ETF” нь 100 компанийн хувьцаагаар баталгаажсан тул эдгээр компаниудын хувьцааны ханш өсөлт, ногдол ашигаас өгөөж хүртэх боломжтойн дээр эдгээр компаниудын хувьцааг сан нь ам.доллараар худалдан авсан байгаа тул Монголд ам.долларын ханш өсөхөд төгрөгөөр илэрхийлэгдэх сангийн хувьцааны үнэ мөн адил нэмэгдэх юм.
- Хүссэн мөнгөндөө авах боломжтой. Хэрэв та NASDAQ100 индекст багтаж буй хувьцаануудаас тус бүр 1 ширхэгийг авахыг хүсвэл 7,000 гаруй ам.доллар болно. Харин "INQ ETF"-г хамгийн багадаа 500 төгрөгөөр авах боломжтой. Тодруулбал 500 төгрөгөөр та 100 компанийн хувьцааг нэгэн зэрэг эзэмшиж байгаа хэрэг юм. Мөн бага мөнгөн дүнгээр гадаад хувьцаа худалдан авахад арилжааны шимтгэл 1%-иас өндөр буюу зарим тохиолдолд 5% хүртэл өсдөг бол INQ ETF-ээс 1 ширхэгийг авсан ч хамгийн ихдээ 1%-ийн шимтгэл төлөх юм.
INQ ETF-н эрсдэл
- Эрсдэл бага. Та нэгэн зэрэг 100 компанийн хувьцааг эзэмшиснээр өөрийн мөнгөө маш сайн тараан байршуулж эрсдэлээ бууруулж байгаа хэрэг юм. Нөгөө талаас АНУ-ын технологийн шилдэг 100 компанид хөрөнгө оруулж буй нь оновчтой сонголт болох юм. Гэвч АНУ-ын хөрөнгийн зах зээл тэр чигтээ унах үед сангийн хувьцааны үнэ ч дагаж унах эрсдэлтэйг мартаж болохгүй.
- Хөрвөх чадвар аажмаар нэмэгдэнэ. Та өөрийн "INQ ETF" сангийн хувьцаагаа зарахыг хүсвэл тухайн үеийн сангийн бодит үнэ цэнэтэй ойролцоо зарах боломжтой. Гэхдээ уг бүтээгдэхүүн нь зах зээлд гараад удаагүй байгаа тул арилжааны дүн өндөр тохиолдолд хэд хоног хүлээх эсвэл ханшаа бууруулж зарах нөхцөл байдал үүсч болзошгүйг анхаарна уу.