"INQ ETF Mongolia" гэж юу вэ?
АНУ-ын технологийн шилдэг 100 компанийн хувьцаагаар баталгаажсан Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй сан юм. Уг сан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Nasdaq100 индекст багтаж буй хувьцаануудыг эзэмшдэг тул сангийн өгөөж нь тухайн индексийг шууд дагадгаараа давуут талтай.
NASDAQ100 индекс гэж юу вэ?
Энэ бол 1985 оноос тооцогдож эхэлсэн АНУ-ын технологийн компаниудын хувьцааны дундаж ханшийг илэрхийлдэг индекс юм. Энэхүү индекс нь 1985 оноос хойш 1,405 дахин өссөн бөгөөд жилийн дундаж өсөлт нь 14% байгаа юм. Харин ам.долларын ханшийн өсөлтийг нэмбэл жилийн дундаж өгөөж нь 17% - 28% болж өснө.

"INQ ETF Mongolia"-ийн давуу талууд
- Хүссэн мөнгөндөө авах боломжтой. Хэрэв та NASDAQ100 индекст багтаж буй хувьцаануудаас тус бүр 1 ширхэгийг авахыг хүсвэл 7,000 гаруй ам.доллар болно. Харин "INQ ETF Mongolia"-г хамгийн багадаа 500 төгрөгөөр авах боломжтой. Тодруулбал 500 төгрөгөөр та 100 компанийн хувьцааг нэгэн зэрэг эзэмшиж байгаа хэрэг юм.
-
- Хөрвөх чадвар сайн. Та өөрийн "INQ ETF Mongolia" сангийн хувьцаагаа зарахыг хүсвэл тухайн үеийн сангийн цэвэр үнэ цэнэтэй ойролцоо үнээр шууд зарж мөнгөө гарган авах боломжтой. Уг бүтээгдэхүүн нь зах зээлд гараад удаагүй байгаа тул арилжааны дүн өндөр тохиолдолд хэд хоног хүлээх магадлалтайг анхаарна уу.
-
- Эрсдэл бага. Та нэгэн зэрэг 100 компанийн хувьцааг эзэмшиснээр өөрийн мөнгөө маш сайн тараан байршуулж эрсдэлээ бууруулж байгаа хэрэг юм. Нөгөө талаас АНУ-ын технологийн шилдэг 100 компанид хөрөнгө оруулж буй нь оновчтой сонголт болох юм.
-
- Зардал бага. Хэрэв та тухайн хувьцаануудыг гадаад зах зээлээс нь худалдан авахыг хүсвэл олон улсын гадаад гуйвуулгын шимтгэл төлдөг. Харин "INQ ETF Mongolia"-г дотоодын зах зээлээс авч буй тул энэ төрлийн зардал гарахгүй.
-
- Ам.долларын ханшийн өсөлт. "INQ ETF Mongolia" нь тухайн 100 хувьцааг худалдан авч хөрөнгө оруулсан байгаа тул ам.долларын ханш өсөхөд сангийн хувьцааны үнэ дагаж өснө.